|
Видео

Шинэ мэдээ

НИТХ-ын анхдугаар хурал өнөөдөр болно

НИТХ-ын анхдугаар хурал өнөөдөр болно

 

НИТХ-ын ээлжит хуралдаан өнгөрсөн амралтын өдөр болж Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн 7 дахь удаагийн хурлын анхдугаар хуралдааныг өчигдөр хуралдуулахаар болсон ч Нийслэлийн МАН-ын хүсэлтээр хойшилж өнөөдөр 11.00 цагт хуралдахаар болсон.

 

Хурал хойшлох болсон шалтгаан нь Хотын даргад нэр дэвшээд буй Су.Батболдын бүрэн эрхийг хугацаа дуусаагүй байгаатай холбоотой юм. Өнөөдрийн хуралдаанаараа Улаанбаатар хотын захирагч буюу хотын даргаар хэнийг томилох вэ гэдэг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх юм. МАН-ынхан олонх болсон учир хотын даргыг томилох ёстой. Тэд өнгөрсөн баасан гарагт УЗ-өө хуралдуулж хотын дарга Су.Батболдын нэрийг дэвшүүлэхэээр болоод байгаа юм.

Тэд өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцүүлэх юм. 

Үүнд:

• Нийслэлийн ИТХ-ын сонгууль явуулсан дүн, бүрэн эрхийг зөвшөөрөх тухай

• Нийслэлийн ИТХ-ын даргыг сонгох

• Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог тогтоож, Тэргүүлэгчдийг сонгох

• Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэх юм.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler