| |
Видео
Шинэ мэдээ
НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлыг эргүүлэн татлаа
НИТХ-ын ээлжит бус VII хуралдааныг 2016 оны 3 дугаар сарын 10-ны 09:00
цагт хуралдуулж, "Аюулгүй хот” төслийг хэрэгжүүлэх тухай асуудлыг
хэлэлцэхээр НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 2 дугаар сарын 29-ны өдрийн
28 дугаар тогтоолоор баталсан. НИТХ-ын хуралдааны дэгийн дагуу нэгдсэн
хуралдаанаар хэлэлцэх асуудлыг НИТХ-ын хороод болон намын бүлгүүдийн
хурлаар хэлэлцүүлж санал авдаг юм . Өнөөдрийн НИТХ-ын ээлжит бус
хуралдааны эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын
Захирагч Э.Бат-Үүл хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлаа эргэн татаж
байгаагаа мэдэгдлээ. Тэрээр "НИТХ-ын хороод болон намын бүлгүүдээс
гарсан санал, дүгнэлтийн дагуу өнөөдрийн хуралдаанаар хэлэлцүүлэх
асуудлаа эргүүлэн татаж байна. Бүлэг, хороодоос гарсан санал,
дүгнэлтүүдийг тусгаж "Аюулгүй хот” төсөл хэрэгжүүлэх тухай асуудлыг
дахин НИТХ-д өргөн барина” гэлээ. Ингэснээр НИТХ-ын ээлжит бус VII
хуралдаан өндөрлөв гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.