| |
Хоёр цэцэрлэг, гурван сургуулийн байрыг актлав
НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2015 оны 10 дугаар сарын 16-нд болж болж, хуралдаанаар Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн дүгнэлтийн дагуу ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилга байгууламжийг актлаж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах шийдвэр гаргалаа.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд байрлах Сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолбор, 13 дугаар хороонд байрлах 14 дүгээр дунд сургууль, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 32 дугаар дунд сургууль, Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 38 дугаар сургуулийн "А” байр, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 18 дугаар цэцэрлэгийн байрыг тус тус акталлаа.
Эдгээр актлагдлагдсан барилгуудыг концессийн гэрээгээр шинээр өргөтгөн барих юм байна. Мөн "Багачууд хүнс” НӨҮГ-ын балансад бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд байрлах харуул, халаалтын нийт 1 097 900 төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий 4 барилга байгууламжийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах шийдвэр гаргав гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.