|
Видео

Шинэ мэдээ

Энэ онд хувьчлахаар баталсан зарим барилгуудыг хувьчлалын жагсаалтаас хасна

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр 10.00 цагаас НЗДТГ-ын А танхимд болно. Хуралдаанаар Нийслэлийн өмчөөс 2016 онд хувьчлахаар баталсан зарим барилгуудыг хувьчлалын жагсаалтаас хасах, Концессын гэрээ байгуулах, зөвшөөрөл олгох, Нийслэлийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах, Улаанбаатар хотын ногоон хөгжлийн стратеги төлөвлөгөө, Улаанбаатар-орон сууц сангаас Нийслэлийн харъяа төрийн албан хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхэд баримтлах журамд өөрчлөлт оруулах, Соёл урлагийн сургалт цэнгээнт үйлчилгээний журамд нэмэлт өөрчлөлт оруулах, Баянгол дүүргийн 19 дүгээр сургуулийн 60 жил, Нийслэлийн Боловсролын газрын 85 жил, Гэрлэх ёслолын ордны 40 жилийн ой, Цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаар батлах, НИТХ-ын ээлжит XXXIV хуралдаан зарлах тухай асуудлыг хэлэлцэнэ.

Т.Гэрэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler