| |
Оростой харилцаагаа хэвийн болгож байгаа Эрдоганыг Обама сайшаав
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама туркийн удирдагч Режеп Тайп Эрдогантай утсаар ярихдаа,Орос, Израильтай харилцаагаа хэвийн болгох талаар Туркийн тал хүчин чармайлт тавьж байгааг тэмдэглэжээ. Цагаан ордны хэвлэлийн алба ингэж мэдээлсэн байна.
Стамбул хотын нисэх буудалд террорын ажиллагаа үйлдсэнтэй холбогдуулан Обама туркийн удирдагчид эмгэнэл илэрхийлээд,уг ажиллагааг дэлхийн нийт хамтын нийгэмлэгийн эсрэг үйлдсэн түрэмгийлэл гэж дүгнэжээ. "Ерөнхийлөгч Обама мөрдөн шалгах ажилд нь туркийн эрх баригчдад бүхий л боломжтой туслалцаа үзүүлж,террорын эсрэг Турк болон бүх түнш, холбоотонтой цаашид хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ” гэж хэвлэлийн албанаас дурдсан байна.
Зургаадугаар сарын 27-нд Путин оросын нисэх онгоцыг сөнөөсөнд уучлал эрсэн Эрдоганы илгээлтийг хүлээж авсан юм.
Хоёр орны ерөнхийлөгч нар ОХУ-ын жуулчдын Туркэд очиход тавьсан хязгаарлалтыг цуцлахаар тохиролцжээ.Кремлийн хэвлэлийн албанаас лхагва гарагт энэ талаар мэдээлсэн байна.
Төрийн тэргүүн нар Оросын талын санаачлагаар утсаар 40 минут ярих явцад зохих тохиролцоонд хүрчээ.
Сүүлчийн мэдээгээр, туркийн Стамбул хотын нисэх буудалд террорын ажиллагаа үйлдсэний улмаас 43 хүн амь үрэгдэж, 150 орчим хүн шархадсан байна.
С.Инда