|
Видео

Шинэ мэдээ

Монгол ахуй соёлыг сурталчлав

Анкара дахь Монгол Улсын ЭСЯ-ны хашаанд 5 ханатай гэр барьж, монгол ахуй соёл, зан заншлыг сурталчилж эхлэв.

Элчин сайд Б.Батхишиг 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Турк улсын Гадаад хэргийн яамны газрын захирлуудыг монгол гэртээ урьж, гэрийн онцлог болон нүүдлийн соёлын талаар ярьж танилцуулав.

Туркийн Гадаад хэргийн яамны Кавказ, Төв Ази, Орос, Дорнод Европын ерөнхий газрын захирал, ноён Вурал Шефик Алтай гэрт урьсанд талархал илэрхийлээд, Монгол, Туркийн ард түмэн адилхан нүүдлийн соёл иргэншилтэй байсан тул уг гэрт зочлоход таатай байна гэв.

Туркийн ГХЯ-ны Олон улсын улс төрийн байгууллагуудын газрын захирал, ноён Хасан Улусой Монгол Улс саяхан НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүн болсонд баяр хүргээд туркийн тал уг сонгуульд Монгол Улсыг дэмжсэндээ сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler