|
Видео

Шинэ мэдээ

Зочид буудал барьцаалж, 14 хүний аминд хүрчээ

Зочид буудал барьцаалж, 14 хүний аминд хүрчээ

 

Сомалийн нийслэл Могадишу хотноо байрлах "Насо-Хаблод" зочид буудал руу террористууд халдсан талаар "www.dailymail.co.uk" мэдээллээ. Уг халдлагын улмаас  14 хүн амиа алджээ.

 

Халдлагаас хагас цагийн дараа тус улсын "Аль-Шабааб" бүлэглэл дээрх халдлагыг захиалсан болохоо  мэдэгдсэн байна. 

 

Террористууд зочид буудалд халдлага үйлдэхээсээ өмнө иргэдийг барьцаалжээ. Тэд зочид буудлын төв хаалга дээр тэсрэх бөмбөг суурилуулсан автомашин дэлбэлж, улмаар буудал руу нэвтэрчээ. Цагдаагийнхан буудлыг бүслэх үед террористуудтай буудалцсан байна. Тусгай ажиллагааны үеэр цагдаагийнхан дөрвөн террористыг аюулгүй болгожээ. 

 

 

Террористууд өнгөрсөн тавдугаар сарын 12-нд мөн зочид буудал барьцаалж, 10 хүний аминд хүрчээ. "Аль-Шабааб" бүлэглэлийн террорист бүлэглэлийн үйл ажиллагаанаас болж тус улсыг зорин ирэх жуулчдын тоо эрс буурчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler