|
Видео

Шинэ мэдээ

АСЕМ-ын зочдыг хүлээн авах зочид буудлуудад итгэмжлэл гардууллаа


http://www.bolod.mn/Upload/news/111.jpg
Ирэх 2016 оны 7-р сард Улаанбаатар хотноо зохиогдох АСЕМ-ын дээд түвшний 11 дэх уулзалтын зочдыг байрлуулах зочид буудлуудад итгэмжлэл гардуулах ёслол өнөөдөр "Blue skу” зочид буудалд боллоо.

Уг арга хэмжээг ГХЯ-ны АСЕМ-ын Бэлтгэл ажлын албанаас Монголын зочид буудлуудын холбоотой хамтран зохион байгуулсан бөгөөд АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын үеэр ирэх 4000 орчим зочид, төлөөлөгчдийг байрлуулахаар 40 гаруй зочид буудал сонгогдоод байгаа юм.

Эдгээр зочид буудлуудын үйл ажиллагааг чанаржуулах, нийгмийн хариуцлагыг өндөрсгөх, менежментийг сайжруулах, үйлчилгээний чанар, өнгө үзэмжийг дээшлүүлэх, ажлын шинэ санал санаачлагыг дэмжих нөхцөл бүхий болзолт уралдааныг ёслолын ажиллагааны үеэр мөн зарлав.

Гадаадын өндөр түвшний зочид төлөөлөгчдийг ая тухтай байлгаж, тэдний аюулгүй байдлыг хангахад чиглүүлэн зочид буудлуудын үйл ажиллагааг дээшлүүлэх зорилготой энэхүү болзолт уралдааныг ирэх 10 дугаар сарын 20-оос 25-ны өдөр хүртэл зарлаж буй бөгөөд тодорхой шалгуураар "АСЕМ-ын түнш, тэргүүний зочид буудал”-ыг шалгаруулж урамшуулах юм.

АСЕМ-ын зочдыг хүлээн авах зочид буудлуудад итгэмжлэл гардууллаа

 

АСЕМ-ын зочдыг хүлээн авах зочид буудлуудад итгэмжлэл гардууллаа

 

АСЕМ-ын зочдыг хүлээн авах зочид буудлуудад итгэмжлэл гардууллаа

 

АСЕМ-ын зочдыг хүлээн авах зочид буудлуудад итгэмжлэл гардууллаа

 

Ёслолын ажиллагаанд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд АСЕМ-ын бэлгэл ажлын албаны дарга Д. Ганхуяг, Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга бөгөөд АСЕМ-ыг зохион байгуулах Үндэсний Зөвлөлийн Байр, зочид буудал хариуцсан ажлын хэсгийн дарга П. Цагаан болон албаны бусад хүмүүс, холбогдох зочид буудлуудын төлөөлөлүүд оролцлоо.

Энэ өдрөөс эхлэн эдгээр зочид буудлуудыг АСЕМ-ын дээд түвшний уулзалтын зочид, төлөөлөгчдийг хүлээн авах түнш зочид буудал хэмээн албан ёсоор гадаад, дотоодод зарлан зочдын бүртгэлийн ажлыг эхлүүлэх юм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.