|
Видео

Шинэ мэдээ

Э.Батүүл даргаас хүү Б.Чулуудайн оффшор данстай холбоотой мэдээллийг асуувал цагдаад дуудагдана

Э.Батүүл даргаас хүү Б.Чулуудайн оффшор данстай холбоотой мэдээллийг асуувал цагдаад дуудагданаМАН намаас НИТХ-д нэр дэвшиж байгаа Б.Цэрэн өнгөрөгч 6-р сарын 18 нд  Э.Бат-Үүл даргын хүү Б.Чулуудайн оффшор данстай холбоотой асуудлаар  сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Тэрээр Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн оффшор дансны мэдээлэл нийтэд ил болчихоод байхад хотын дарга  хэлсэндээ хүрч  суудлаасаа огцрохгүй байгаа шалтгааныг нь  асуусан байдаг. Гэтэл Э.Бат-Үүл  болон хүү Б.Чулуудай нь  түүний асуултанд тайлбар өгөхийн оронд нэр дэвшигч Б.Цэрэнг цагдаагийн байгуулгад өгчээ. Бид энэ асуудлаар НИТХ-ын сонгуулийн 36-р тойрог, ХУД-т  МАН-аас нэр дэвшигч Б.Цэрэнтэй уулзахад дараах хариултыг өгсөн юм.

"Би Монгол HD телевизээр цацагдсан баримтуудыг үндэслэн Э.Бат-Үүл даргаас хүү Б.Чулуудайн оффшор дансаар гүйлгээ хийгдсэн нь тогтоогдсон гэх  мэдээлэл хэр үндэслэлтэй вэ? Хэрэв энэ мэдээлэл худлаа бол та шүүхэд хандаж өөрийнхөө болон хүүгийнхээ нэр төрийг сэргээх үү? Хэрэв хүүгийн чинь оффшор дансаар гүйлгээ хийгдсэн нь үнэн юм бол та хэлсэн ёсоороо суудлаасаа огцрох уу? Гэдэг л асуултыг асуусан юм. Гэтэл  Э.Бат-Үүл  нэг тойрогт өөртэй нь өрсөлдөж байгаа намайг эрх мэдлээрээ далайлган шүүхэд өгчихөөд байна” гэх хариултыг өгсөн юм.

Нэр дэвшигч Б.Цэрэнгийн хувьд  хэвлэл мэдээллээр цацагдсан баримтуудыг үндэслэн, Э.Бат-Үүл даргаас уг мэдээлэл  үнэн эсэхийг асуусны төлөө хотын дарга болон түүний хүү Б.Чулуудай нар  юуны учир  цагдаагийн байгуулгад хандаж нэр дэвшигчийн сонгогчидтойгоо уулзах цагаас хумслав гэдэг нь анхаарал татаж байна. Угтаа бол нэр дэвшигч Б.Цэрэн  Э.Бат-Үүлээс асуусан асуултын хариугаа цагдаагийн байгуулгаар дамжуулан авъя гээгүй.  Гэтэл Э.Бат-Үүл цагдаагийн байгуулгыг өөртөө нийцүүлэн  бусдыг боомилох  хэрэгсэл болгож байгаа нь шудрага ёсонд хэр нийцэх вэ?

 Дашрамд дурдахад УИХ- болон орон нутгийн сонгуулийн суртчилгааны явцад Э.Бат-Үүл нь "Би багаа бүрдүүлсэн, дараагийн засаг дарга Э.Бат-Үүл би” гэж зарлаж байгаа нь дараагийн бүрэн эрхээ эдлэх, НИТХ-ын эрхэнд таамгаар шууд халдаж байгаа нь МУ-ын Үндсэн хууль, Засаг захиргаа нэгж түүний удирлагын тухай хулийг ноцтойгоор зөрчиж байгаа явдал юм.  .

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler