|
Видео

Шинэ мэдээ

ЭЦГ-ААС ОФФШОР БҮСЭД ДАНСТАЙ ИРГЭДИЙГ ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ

ЭЦГ-ААС ОФФШОР БҮСЭД ДАНСТАЙ ИРГЭДИЙГ ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ

 

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн нийгэмлэгээс Панамын хуулийн фирмээс оффшор дансны мэдээллийг олон нийтэд ил болгосон. 


Нийт 215 мянган оффшор компани, улс орны удирдагч, нөлөө бүхий улстөрчид татвараас зайлсхийж, мөнгө угаасан баримт нотолгоо бүхий 11.5 сая нууц баримтыг олонд ил болгосон. Үүнээс Монголд Улсын нэр дээр 49 иргэн, компанийн оффшор дансны мэдээлэл дэлгэгдсэн юм.

Тодруулбал, хотын дарга Э.Бат-Үүлийн хүү Э.Чулуудай, гишүүн асан Д.Батбаяр, УИХ-ын гишүүн С.Баярцогт нар тэргүүтэй нөхөд бий. Тэгвэл Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс оффшор бүсэд данстай нь илэрсэн 49 эрхмийг өчигдрөөс эхлэн албан ёсоор шалгаж эхэлсэн байна.


П.УНДРАМ
Оллоо.мн

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler