|
Видео

Шинэ мэдээ

Хятадад үер усны гамшгаас олон хүний амь эрсдэж байна

Хятадад үер усны гамшгаас олон хүний амь эрсдэж байна

 

Хятад оюутнууд Чингис хааны зургаар бай хийж, харван зугаацаж байтал удалгүй тэр муж усан борооны улмаас үерт автаж олон хүний амь эрсдэсэн тухай мэдээлэл хүргэж байсан. Тэгвэл сая Хятадад болсон хүчтэй үерийн улмаас 20 гаруй хүн амь үрэгдэж, хоёр сая гаруй хүн хохироод байгаа аж. Хүчтэй аадар орж, тус орны хэд хэдэн мужийг усанд живүүлэхэд хүрсэн байна. Авто замууд, төмөр замын шугамууд, хөдөө аж ахуйн эдлэн газрууд усанд бүрэн автсан гэх мэдээлэл байна.

Үерийн ус гүүр болон далангуудыг сүйтгэсэн бөгөөд зүүн зүгийн газар нутаг илүүтэй өртөж, хагас сая гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүрсэн аж. Зөвхөн Хуанган сууринд гэхэд, хоёр хоногийн хугацаанд 250 мм хур тунадас унасан бөгөөд Хятадын шаазан ваарын үйлдвэрлэлийн гол төв болох Цзиндэчжэнь хот үерт автжээ. Тус бүс нутагт аюулын шар түвшин зарлагдаад байгаа бөгөөд хамгийн өндөр улаан түвшин зарлахыг эрх баригчид төдийлөн яарахгүй байгаа бололтой.

Ugluu.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler