| |
Видео
Шинэ мэдээ
“Мандал” амралтын газар усанд автжээ
Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст өчигдөр 14:05 цагт Төв аймгийн Эрдэнэ сумын нэгдүгээр багийн "Мандал” амралтын газар усанд автсан гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс бэлтгэл ээлжийн таван албан хаагч очиж, "Мандал” амралтын газрын гэр болон иргэн С-ийн гурван ширхэг гэр үерийн усанд автсан байсныг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлжээ.
Усархаг борооны улмаас Туул голын усны түвшин нэмэгдсэний улмаас ойр орчим нь ийн усанд автжээ.