|
Видео

Шинэ мэдээ

Ч.Хүрэлбаатар Увс нутгийнхныг худалдаад авчихна гэж эрдэв үү?

Ч.Хүрэлбаатар Увс нутгийнхныг худалдаад авчихна гэж эрдэв үү?

 

2012 онд Увсаас УИХ-д гишүүн болж суусан Ч.Хүрэлбаатар өнгөрсөн ээлжит чуулганаар сонгуулийн газрын зургийг зурсан шийдвэрт нилээдгүй бухимдалтай "Чадалтай аавын хүү надтай очоод өрсөлдөөрэй” хэмээн сүрийг үзүүлж суусан.

 

Гэтэл уг хүн нь 2012 оны сонгуулиар нилээдгүй хэл ам дагуулан гарч ирсэн. Сонгуулиар мөнгө тараасан л гэнэ, лоббидож гарсан л гэнэ. Иймэрхүү шуугиан тухайн үедээ нилээдгүй гарсан ч туслахууд нь л аавын хаалга татаад үлдсэн гашуун түүхтэй. Харин Ч.Хүрэлбаатар гишүүн уснаас хуурай гараад ирсэн овсгоотой нэгэн.

Түүнийг Түлш, эрчим хүчний сайд байхдаа эрчим хүчний салбарт зарлагдсан ихэнх тендерийг өөрийн намын болон өөрийн нутгийн хүмүүстээ давуу эрхээр өгч, тэндээс хувь хүртэн төрөөс төрсөн тэрбумтан болтлоо хөрөнгөжсөн гэдгийг хэвлэлээр нэг шуугиж байсан.

 

Мөн Ч.Хүрэлбаатар АТГ-т хэд хэдэн удаа шалгагдаж байв. Тодруулбал, "Анод” банкны ТУЗ-ийн дарга Н.Даваа 2011 оны тавдугаар сард Цагдан хорих төвд саатуулагдсанаасаа хойш долоо хоногийн дараа хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэнд хандаж захидал илгээсэн юм. Тэгэхдээ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарын албан тушаалын байдлаа ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан хэргийг шалгуулна гэж мэдэгдсэн байдаг юм. Гэвч энэ хэрэг төдийлөн газар авалгүй сарнисан аж.

 

Ер нь улстөр болоод бизнесийнхэн дунд "тендерчин” хэмээн дуудагдах хүртлээ алдаршжээ. Увс аймгийн Бөхмөрөн сумынхан 2012 онд канадын компанын лизенцийг эсэргүүцэж суулт зарлаж байх үед сүрийг үзүүлэн Ч.Хүрэлбаатар очсон ч загнуулаад буцсан гэдгийг Увсынхан мэднэ.

 

Энэ мэтээр ар араас хөврөх муу нэртэй тэрээр ам бардам дуугарсан нь Увсчуудыг худалдаад авчихна хэмээн өөрийн хөрөнгөндөө эрдэв үү? 


Ч.МӨНХБАТ 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler