|
Видео

Шинэ мэдээ

Хэн нь хэлсэн амандаа хүрэв

Хэн нь хэлсэн амандаа хүрэв

 

Улс төрд халуухан амьдрал буцалж, нөгөөдүүл чинь өөр өөрийн гэсэн далд амбицуудаа ил болгож жинхэнэ нүүрээ харуулсаар. УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл нүүр номын хуудсаараа дамжуулан 2016 оны сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ сүр дуулиантайгаар зарлаж байсныг олон нийт санаж байгаа. Тэгвэл тэрээр бодлоо өөрчилж, нэр дэвших болов. Мөн "Эдийн засгийн алуурчин З.Энхболд огцор, чи Монголын ард түмнийг өрөнд оруулж, ядууруулсан” хэмээн оймсоо шидэж шуугиан тарьсан АН-ын залуу төлөөлөл гэгдэх Л.Наранбаатар З.Энхболдын нэр дэвших тойрогт очиж өрсөлдөнө хэмээн олон нийтийн мэдээлийн хэрэгслээр мэдэгдэл хийж байсан боловч өөр тойргоос дэвшихээр болсон байх юм. Ах нарын дарамтанд оров уу аль эсвэл аятайхан тохироо хийчихэв үү. Ямартай ч шидсэн оймсоо буцаахаар боллоо.

Энэ цувааг Хиншүү С.Ганбаатар үргэлжүүлж байна. Тэрээр анх намын тогтолцоог эсэргүүцэж шударга иргэний ёсоор иргэдийн итгэлийг олж, гарч ирсэн боловч өнөөдөр нэр дэвшиж л байвал хаанаас ч хамаагүй болж Эх орон эвслээс нэр дэвшиж байна. Энэ мэтчилэн хэлснээ мартаж, ярьснаа үгүйсгэдэг нөхдүүд цөөнгүй.

Харин энэ сарын 6-нд Монгол төрийн хулгайчдыг бүгдийг ил болгож,"Хар жагсаалт”-ыг зарлах гэж байгаа "Хулгайчгүй Монгол”-ын сахал А. Мөнхбат л нэр дэвшихгүй үлдэж байгаа бололтой. Уул нь хэлсэн нь хэлсэндээ, ярьсан ярьсандаа баймаар. Иргэдийн итгэлийг олж Их хуралд суух нөхөд сонгууль нэрээр шантааж хийж, хувирч холбирч байгаа нь хэн нь хэн бэ гэдгийг ил болгоод өгөх шиг.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler