|
Видео

Шинэ мэдээ

Надад 4 сонголт байна

Надад 4 сонголт байнаЕрөнхий сайд Сайханбилэг Дорнод аймагт ажиллаад өнөөдөр Сүхбаатар аймагт ажиллахаар хөдөллөө. Түүний Дорнод аймагт үлдээгээд буцсан сэтгэгдлүүдийн нэг нь яахын аргагүй УИХ-н сонгуульд Дорнод аймгаас нэр дэвших эсэх асуудал . Орон нутгийн сэтгүүлчийн асуусан Та Дорнодоос нэр дэвших үү гэсэн асуултанд тэрээр "Надад 4-н сонголт байна.1-рт намын нэрсийн жагсаалтанд орох, 2-рт ээж аавын төрсөн нутаг Ховд аймагт нэр дэвших, 3-рт урьд нь нэр дэвшиж байсан тойрогтоо Улаанбаатарт нэр дэвших, 4-рт төрсөн газар Дорнод аймгаас нэр дэвших гэсэн 4-н сонголт байна. Нэр дэвших эсэх асуудал дан миний хүсэл зорилгоос үл шалтгаална гэж бөөрөнхийлөн хариулсан .Ерөнхий сайд Дорнод аймгаас нэр дэвшихгүй байх нэг учиг иргэдтэй уулзах уулзалтан дээр харагдсан нь Шийдлийн Засгийн газрын үйл ажиллагаанд иргэд бухимдалтай байгаагаа илэрхийлж үг хэлсний  дараа яаран байж "Би Дорнодоос нэр дэвших виз гуйж ирээгүй.Засгийн газрын тэргүүний хувьд ирээд байна" хэмээснээс ойлгогдохоор байна. Иргэдтэй уулзах уулзалтанд Ерөнхий сайд маань өөдтэй үг сонсоогүй юм.Үг хэлсэн иргэд бүгд бухимдалтай,  Засгийн газартаа итгэхгүй, шүүмжлэлтэй байгаа нь илэрхий байсан.

tusgaar.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler