| |
Улстөрчдийн нүүдэл эхэллээ
Сонгуулийн чимээ айлсахтай зэрэгцэн нэр дэвших сонирхолтой улстөрчид нүүдлээ хийж эхэллээ. Түрүүчээс нь дурдвал Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга асан АН-ын гишүүн О.Магнай сар гаруйн өмнеөс Сонгинохайрхан дүүргийн захын хорооллын иргэдтэй уулзалт зохион байгуулж, хувцас тараахын зэрэгцээ Улаанчулуутын хогийн цэгийг хаах санаачилга гарган сонгуулийн тугаа болгоод байна. Түүний араас газар тариалангийн үйлдвэрлэлээр
дотооддоо тэргүүлэгч "Гацуурт” ком-панийн захирал Л.Чинбат "Хямралын Эсрэг-Дэм дэмэндээ” аяныг Сонгинохайрхан дүүргээс эхлүүлж, хүнсний ногоог 550 төгрөгөөр худалдаалав. Тэрбээр "Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцох үеэрээ улс төрд орохгүй гэдгээ илэрхийлсэн ч ирэх сонгуулиар нэр дэвших эрхээ өвөртлөх зорилгоор энэ ажлыг зохион байгуулсан гэх. Түүний хувьд УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшинэ гэсэн мэдээлэл байна. Хэлсэн үг, хийсэн үйлдэл бүр нь олны анхааралд орж, шүүмжлэлд өртчихөөд байдаг Л.Эрдэнэчимэг гишүүн ч дээрх хоер эрхмээс дутсангүй.
Өнгөрсөн хугацаанд Сонгинохайрханчуудыг УИХ-д төлөөлж ирсэн тэрбээр "Монос” хүчилтөрөгчийн коктейлио үнэгүй тарааж яваа сурагтай. Харин тус дүүргээс сонгогдсон Д.Тэрбишдагва гишүүн энэ удаад төрөлх нутагтаа буюу Архангай аймагт нэр дэвшихээр өөрийн зурагтай аяга, хуанли тарааж эхэлжээ. Дан ганц Сонгинохайрхан дүүрэгт гэлтгүй бусад газар ч хөдөлгөөнтэй байна.
Сүхбаатар дүүргийн МАН-ын хороо ээлжит хурлаа хийж Барилга, хог байгуулалтын сайд асан Д.Цогтбаатараар удирдуулахаар санал нэгджээ. МАН-ын мандаттай хоёр өөр Ерөнхийлөгчийн зөвлөх, Сү.Батболд, Ч.Сайханбилэгийн Засгийн газарт Төрийн нарийн бичгийн дарга, салбар хариуцсан сайдаар ажилласан туршлагатай тэрбээр бусдыгаа бодвол харьцангуй нэр цэвэр. Бас МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргад өрсөлдсөн ч дундаас нь нэрээ татсаныг эс тооцвол улс төрийн сонгуульд нэр дэвшиж байгаагүй нь түүний имиж болж ирсэн байдаг, Харин энэ удаад дүүргийн МАН-ын хороог удирдахаар болсон нь Д.Цогтбаатарыг ирэх сонгуульд нэр дэвших шалтгаан байх бололтой. УИХ-д зургаан удаа сонгогдож, УИХ-ын дарга, Хууль зүйн сайдаар ажиллаж байсан туршлагатай төрийн "хар хүн” гэгддэг Ц.Нямдорж гишүүн ирэх сонгуульд хотод, Хан-Уул дүүрэгт хүч үзэх сурагтай.
Хэнтий аймгаас гурвантаа сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ч нутагтаа нэр дэвшихгүйгээр нийслэлд өрсөлдөж залуучууддаа боломж олгохоор болжээ. Залуучууддаа гэдэг нь Б.Бат-Эрдэнэ гишүүний оронд У.Хүрэлсүх, Н.Учрал, Л.Оюун-Эрдэнэ нар МАН-аас өрсөлдөнө гэсэн үг. Харин АН-аас М.Хүдэрбаатар, "Цагаан шонхор"-ын Ч.Энхтайван нарыг сойхоор болжээ. АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатарын хувьд албан тушаалынхаа эрэмбээр жагсаалгад орох 28 гишүүний эхний тавд бичигдэх болов уу. Үүнээс цаашилбал АН-ынхан Сүхбаатар аймагт Засаг дарга Ж.Батсуурийг нэр дэвшүүлэх нь хздийнэ тодорхой болоод байгаа. Тус аймгаас УИХ-ын гишүүн болж Зам, тээврийн сайд болтлоо дэвшсэн М.Зоригт Ж.Батсуурийнхаа пи-арыг хийгээд эхэлсэн бол түүнтэй Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан МАН-аас нэр дэвшин өрсөлдөх тухай мэдээлэл байна. Засаг дарга дүүдээ халаагаа шилжүүлж, дэмжихээ илэрхийлсэн М.Зоригг сайд бууриа сэлгэж Дорнод аймагт нэр дэвшиж магадгүй юм. Албан ёсоор баталгаажаагүй ч 2004 овд тэвдээс нэр дэвшиж УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан М.Зоригт сайд ойр ойрхон тус аймгийг зорих болжээ. Түүнтэй хамт ХХАА-н сайд Р.Бурмаа Дорнодод нэр дэвших юм.
АН, МАН хамтарсан Засгийн газрын үед Гаалийн ерөнхий газрын даргаар ажиллаж байгаад буусан Б.Цэнгэлийн хувьд Дарханд нэр дэвших нь тодорхой болсныг эх сурвалж хэллээ. МАН-ын генсек асан У.Хүрэлсүхийн дэмжлэгтэй гэгддэг тэрбээр шүүх, гаалийн байгууллага болон Авто тээврийн газарт удирдах албан тушаал, Зам тээвэр, барилга хот байгуулалтын яаманд дэд сайдаар ажиллаж байсан нэгэн. Харин зэргэлдээх аймаг болох Сэлэнгэд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Орхонд М.Батчимэг нарын шшүүдийг АН-аас нэр дэвшүүлэхээр ярьж эхлээд байна. Орхон аймгийн хувьд УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай болон Б.Жаргалсайхан нар нэр дэвших тухайгаа нэг бус удаа илэрхийлээд байгаа юм. Үүн дээр УИХ-ын гишүүн О.Баасанхүү нэмэгдэнэ.Тэрбээр аймгийн ахмад настуудын дунд спортын наадам зохион байгуулах үеэрээ хонь бэлэглэж, иргэдийн төлөөллийг Төрийн ордны үйл ажиллагаатай танилцуулж эхлээд буй.
2012 оны сонгуульд бие дааж НЭР Дэвшээд 400 хүний саналаар Д.Батцогтод ялагдсан Ш.Адьшаа энэ удаад АН-ын мандатаар Ховдод дахин өрсөлдөхөөр болсон байна. ХөФ 4 Ерөнхийлөгчийг тангараг өргүүлсэн Завхан аймагт ирэх жилийн сонгууль нэлээд өрсөлдөөнтэй болж магадгүй байна. Одоогоор хоёр мандаттай тус аймагт Ш.Батсамбуу, Д.Балдан-Очир, Д.Батсайхан, Д.Оюунхорол, Я.Санжмятав, Б.Шинэбаатар, Б.Энхболд нарын нэр дуулдаж байна. Эдгээрээс Д.Батсайхан, Б.Шинэбаатар, Я.Санжмятав нар АН-аас нэр дэвших бол бусад нь МАН-ынх. Ш.Батсамбуугийн хувьд өмнөх парламентад гишүүн байсан Ш.Сайхансамбуугийн төрсөн дүү юм. Гэхдээ ах ДҮҮ хоёрын хоорондох таарамжгүй харилцаанаас үүдэж Ш.Батсамбуугийнхаа НЭР дэвшсэн газарт Ш.Сайхансамбуу нь өрсөлдөж санал хуваана гэдгээ илэрхийлж яваа сурагтай.
Ш.Сайхансамбууг Баянзүрх дүүрэгт Б.Батзоригийн хамт нэр дэвшүүлэх зураглал МАН дотор яваа ч хэлсэндээ хүрч Завханд дүүтэйгээ өрсөлдөхийг үгүйсгэх аргагүй юм. МАН-ын Бага хурлаас Дорноговьд нэр дэвших эрхээ өвөртлөөд гарч ирсэн даруйдаа Авлигатай тэмцэх газрын ажилтнуудад саатуулагдаж сонгуулийн дараа суллагдсан "С0Д Монгол”-ын Ц.Анандбазарын хувьд тус аймагт дахин нэрээ дэвшүүлэхээр ярьж яваа юм байна.
Сонгуулийн хуулийг нэг тийш болгоогүй байгаа ч Улстөрчдийн нүүдэл хэдийнэ эхэлснийг эндээс харж болно. Үүнээс гадна АН-д элсэж, гишүүний үнэмлэхээ гардан авсан Д.Дагвадорж, А.Сүхбат аль нэг тойргоос нэр дэвших горилогчдын тоонд зүй ёсоор орж ирэхийг энд тодотгоё.
С.ДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/