ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас МАХН-ын дарга
Н.Энхбаярт дахин эрүүгийн хэрэг үүсгэсэн. Тиймээс Н.Энхбаярыг хэрэгтэй
холбогдуулан байцаалт өгөхийг шаардсан бичгийг БНСУ руу явуулжээ. Хэрэв
заасан хугацаанд ирж байцаалт өгөхгүй бол хуулийнхны дараагийн авах арга
хэмжээ нь интерполоор эрэн сурвалжлах аж.