| |
Н.Энхбаяр улс төрийн орогнол хүсч зугтаах уу?
Монгол улсын 3 дахь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт ахин эрүүгийн хэрэг үүсгэж буй талаар цагдаагийн хэд хэдэн албан эх сурвалжууд мэдээлсэн буй. Тэрээр Өргөө зочид буудал болон Улаанбаатар хэвлэх үйлдвэрийн газар зэрэгтэй удаа дараалан нэр холбогдон албан тушаалаа урвуулан ашиглаж улсад онц их хэмжээний хохирол учруулсан тухай яригдаж АТГ-аас 300 цагдаа дагуулан очиж баривчилсан "оймс" ажиллагааны тухай одоог хүртэл ярьсаар байна.
Н.Энхбаяр Ерөнхийлөгийн өршөөлд хамрагдан эдүгээ Солонгос улсад амьдарч байгаа бөгөөд ирэх гэж байгаа больсон тухай намынх нь нөхдүүд ярьж эхэллээ.
Хэрэв тэрээр ирвэл эрүүгийн бэлээхэн хавтаст хэрэг хүлээгдэж байгаа бөгөөд өндөр албан тушаалд байсан тул цагдан хорих магадлал өндөр байна. Магадгүй ахин "оймс 2" ажиллагаа явагдаж дээр дооргүй бужигнаж УИХ-ын гишүүдийг дивантай нь өргөөд эвхчих тохиолдол гарч мэдэх юм.
Н.Энхбаяр Монголд ирэхгүй байх нь хамаагүй өөрт нь аюул багатай. Нэгэнт нээгдсэн хавтаст хэргийн дагуу мөрдөн байцаалт, хэрэг бүртгэлт явагдана. Экс Ерөнхийлөгчийг дуудан байцаах нь лавтай.
Гэвч тэр ирэх боломжгүй байна. Ямар нэгэн байдлаар түүнтэй холбоо тогтоох гэж үзнэ. Оршин суугаа хаягаар нь зарлан дуудах хуудас явуулна. Хугацаа заана. Энэ хугацаанд ирхгүй бол эрэн сурвалжилна. Ингээд олдохгүй бол Интерполд хандана.
Солонгосын цагдаа нар 3-рыг тэр дор нь л "оймсдоод" аваад ирэх нь тодорхой. Мэдээж манайхан шиг нялцганаад байхгүй хэдэн Энэтхэг Пакистан Малайзуудтай хамт нэг камерт өшиглөөд оруулчих магадлалтай. Тэдэнд бол гадаадын иргэн л бол гадаадын иргэн юм.
Энэ бүх байдлаас Н.Энхбаяр сэргийлэх ганцхан арга нь улс төрийн орогнол хүсэх явдал бөгөөд хамгийн их магадлалтай нь Европын орнууд ялангуяа Их Британи, Недерланд, Норвеги, Швед зэрэг оронууд байх боломжтой бөгөөд энэ явдал 2017 он хүртэл үргэлжлэх нигууртай.
Хэрхэхийг мөнх хөх тэнгэр мэдэх буйзаа.
tsag