|
Видео

Шинэ мэдээ

ЭВСЛИЙН БҮЛЭГ ЗАДРАХ НЬ Т0Д0РХ0Й БОЛЖЭЭ

 

О. Баасанхүү гишүүн долоо хүрэхгүй хоногийн хугацаанд Бүлгийн дарга хийгээд буух ч ямар ч байсан улс төрийн намтраа нэгэн албан тушаалаар арвижуулах нь

 

Монголын парламент бүрэн эрхийнхээ сүүлчийн хугацаанд бас нэгэн рекорд тогтоох гэж байна. Магадгүй бага зэрэг ичгэвтэр сонсогдож бодох юм. Гэхдээ өнгөрсөн баасан гарагт "Шударга ёс” эвслийн бүлгийн даргаар томилсон О.Баасанхүү гишүүн энэ долоо хоногт эргээд албан тушаалаасаа буухаар нөхцөл байдал саарал ордонд хэдийнэ бүрэлдээд байна. Учир нь, 11 гишүүнтэйгээр анх паряаментад бүлгээ байгуулж байсан "Шударга ёс” эвслээс УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва гарч МАН-ын гишүүнчлэлээ сэргээх нь тодорхой болжээ. Гагцхүү цаг хугацааны хувьд өнөөдөр үү, маргааш уу гэдэг нь хараахан тодорхойгүй байна.

 

Л.Цог, Г.Уянга нар "Шударга ёс” эвслээс албан ёсоор гарч сул гишүүн болсны дараа тус Бүлэг найман гишүүнтэй үлдэж, хуулийн заалтад дөнгөлүүлэх болсон. Дөнгөлүүлэх гэдэг нь найм ба түүнээс дээш гишүүнтэй улс төрийн хүчин парламентад албан ёсны бүлгээ байгуулах хуулийн заалт бий. Үүгээр атгасан гар шиг арвуулаа явж ирсэн ч хоёр гишүүн нь алдуурсан "Шударга ёс” эвслээс дахин нэг эрхэм гарахад тус Бүлгийнхэн хэлэлцэж буй асуудлаар завсарлага авах, цаашлаад УИХ-ын бодлого шийдвэрт нөлөөлөх эрхгүй болж, бүлгээрээ сул гишүүн болох айдастай болоод байв.

 

Харин Цэцийн дүгнэлтээр бойкот хийж эхэлсэн Бүлгийнхээ шийдвэрт эгдүүцэж, "Ард түмэн 100 хувь Үндсэн хуулийн зарчмаар сонгогдох тогтолцоог хүсэж байхад түүнийг эсэргүүцэж, сонгуулийн бэлтгэл хангах хугацаа өдөр хоног, цагаар хэмжигдэж байхад завсарлага авсан нь зарчимгүй үйлдэл. Хэрвээ завсарлагаар шантааж хийгээд байвал бүлгээсээ гарна шүү” хэмээж байсан Д.Тэрбишдагва гишүүний үг энэ долоо хоногт албажиж "Шударга ёс” эвслийн бүлэг сонгуулийн өмнө бутрах нь. Бүлгийн дарга асан Н.Батцэрэг нь Ч.Сайханбилэгийн танхимд багтаж, "давхар дээл” нөмрөх болсон өдрөөс "Шударга ёс” эвслийн дараагийн жагсаалын даргаа өөрчлөх операцийг нэг бус удаа өрнүүлсэн О.Баасанхүү гишүүн долоо хүрэхгүй хоногийн хугацаанд Бүлгийн дарга хийгээд буух ч ямар ч байсан улс төрийн намтраа нэгэн албан тушаалаар арвижуулах нь.

 

Гэхдээ "Шударга ёс” эвслийн бүлгийн задрал үүгээр зогсохгүй бололтой. Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан ч МАХН-ыг орхиж МАН-аар овогаох болсон тухай яриа хздийнэ өндрөө аваад байна. МАН, МАХН эвсэж сонгуульд оролцох хоёр талын Ажлын хэсгийн нэгийг нь ахалж ажилласан тэрбээр энэ хоёр намыг нэгдзх ёстой гэсэн хатуу байр суурийг илэрхийлж ирсэн нэгэн.

 

Хамгийн сүүлд "МАХН-аас гарахгүй гак хэлэхгүй. Хэрвээ шаардлага гарвал сонгуулийн ялалтын төлөө ямар ч алхам хийж болно” хэмээсэн нь түүнийг МАН-аар овоглох алхмаа хийж эхэлснийг өгүүлэх мэт. Эндээс харахад энэ долоо хоногийн голлох улс төр нь Эвслийн бүлгийн задрал байх бололтой. Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлттэй холбогдуулж авсан тэдний завсарлага ч энэ парламент дахь сүүлчийн боломж нь болж түүхийн хуудаснаа тэмдэгаэгаэж үлдэх нь. Гзхдээ Эвслийн бүлгийн задрал үүгээр дуусахгүй.
Эвслийн бүлгээс өрх тусгаарлах дараагийн гишүүд нь МҮАН-ын тодотголтой М.Сономпил, Н.Батцэрэг нар. МҮАН дангаараа сонгуульд оролцохгүй, АН-ыг дэмжихээр болсон Удирдах зөвлөлийн шийдюртэй холбогдуулж дээрх хоёр эрхэм өнөө маргаашгүй АН-ын бүлэгт орохоор болсон тухай мэдээлэл байна. Яг л бие даагч гишүүд болох Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар МАН-д буцан орсон шиг. Тэгэхээр найман гишүүнтэй үлдсэн "Шударга ёс” эвслээс Д.Тэрбишдагва, Ч.Улаан, М.Сономпил, Н.Батцэрэг нарын дөрвөн хүн өрх тусгаарласнаар МАХН-ын дарга Н.Энхбаярын О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ, Ц.Цолмон, Ц.Оюунбаатар гэсэн дөрвөн "цэрэг” нь л бууриа сахиж үлдэх нь.



С.ДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler