| |
Видео
Шинэ мэдээ
“Нарантуул” захад гал тавьсан этгээдийг цагдан хорьжээ
"Нарантуул” ОУХТ-ийн шатсан барилгын суурин дээр баригдсан шинэхэн
барилгад нэгэн этгээд гал тавьжээ. Азаар түүний тавьсан галыг газар
авахуулалгүй таслан зогсоож, үйлдэл дээр нь баривчилжээ.
Тодруулбал, тус төвд цахилгаан барааны наймаа эрхэлдэг Э гэгч нь шинэхэн барилгын дөрвөн давхарын ачаа бараа зөөдөг цахилгаан шатанд асаагуур ашиглан гал тавьж байгаа нь камерын бичлэгт тод харагдаж, холбогдох албаныхан шуурхай ажиллан, түүний үйлдлийг таслан зогсоожээ. Улмаар цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Эх сурвалжийн мэдээллэснээр, эл хэрэг 14 хоногийн өмнө гарсан бөгөөд тус төвд гал тавьсан Э гэгчийг Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Тэрээр мөрдөн байцаалтын явцад үйлдсэн хэргээ хүлээгээд байгаа аж.
О.Сайхан