|
Видео

Шинэ мэдээ

Конго дэлхийн хамгийн баян, бас ядуу орон

Конго дэлхийн хамгийн баян, бас ядуу орон

 

Бүгд Найрамдах Конго Улсын Катанга муж нь алт, очир эрдэнийн, танталын асар их нөөцтэй ашигт малтмалын бүс нутаг. Катанга мужийн захирагч Кабила Лоран болон түүний хүү Иосеф Лоран нар гадаадын уул уурхайн компаниудад тусгай зөвшөөрөл олгон өндөр татвар авч, хувь хүртдэг байна.

 

Харин тус мужид олборлолт хийж буй гаднын компаниуд орон нутгийн иргэдийг ажиллуулах сонирхолгүй, хөлсөөр ажиллуулахдаа хэд дахин бага цалин олгодог аж. Бүгд Найрамдах Конго Улсын анхны сонгууль 1960 оны тавдугаар сард болж байжээ. Тухайн үед Конго нь Африк тивийн гурав дахь том улс төдийгүй, аж үйлдвэржсэн, хөгжингүй орон байв. Сонгууль болсноос ердөө хоёрхон сарын дараа тус улсын хамгийн чинээлэг муж болох Катанга Бельгийн Зэвсэгт хүчний тусламжтайгаар тусгаар тогтнохыг оролдсон нь конгочуудыг бие биенийхээ эсрэг босох эхлэл болжээ. БНХАУ, ОХУ, АНУ, Европын холбоо, бүр Африкийн холбоо ч удаан үргэлжилж буй Конгын будлиантай хутгалдахыг хүсдэггүй юм. НҮБ-ын нэгэн дипломат ажилтан "Конго бол их гүрнүүдийн ашиг сонирхлын заагт унаж бэртсэн хохирогч хэмэзжээ.

ОРЧИН ҮЕИЙН колончлол

 

"Financial Times” сонины сэтгүүлч Томас Бургис Конго Улсад нэлээд хэдэн жил амьдарчээ. Түүний тус улсын талаар бичсэн нийтлэлээс нь хөрвүүлэн хүргзж байна. "Конгод асар их баялаг, ядуурал, хоосрол бүгд давхацжээ. Энэ улс дэлхийн хамгийн баян, бас хамгийн ядуу орон. Энд ажил хөдөлмөр эрхлэх боломж бараг байхгүй гэж хэлж болно. Цөөхөн хэдэн гэр бүл олон улсын томоохон компаниудын тус улсад явуулж буй олборлолтоос ашиг хүртдэг бөгөөд үндэстэн дамнасан компаниудын колони гэж болохоор. Авлига хээл хахуульд идэгдсэн Конгын Засгийн газар ард иргэдийнхээ өмнө ямар ч хариуцлага хүлээдэггүй.

 

Дотоодын нийт бүтээгдэхүүний тал хувийг газрын тосноос олдог бөгөөд Засгийн газар нь зөвхөн нийгмийн дээд давхаргынхныг л хүн гэж тооцдог. Олон улсын валютын сангийн тайланд дурдсанаар 2007-2010 оны хооронд тус улсын орлогоос 32 тэрбум ам.доллар учир битүүлгээр алга болсон байна. XX зуунд дэлхийн олонх хөрөнгө чинээтэй хүмүүс оффшор данс ашиглах болсои. Израилийн бизнесмен Дан Гертлэр оффшор дансны анхдагчдын нэг. Тэрбээр Конгын Ерөнхийлөгч Жозеф Кабылын дотны анд. Жозеф Кабыл дотны найздаа очирэрдэнэ олборлож, экспортлох монополь эрх олгосон нь Дан Гертлэрийгбогинохон хугацаанд тэрбумтан болгосон байна. 1980-аад оны үед хээл хахуулийг бэлгоэр өщөг байсан бол одоо оффшор дансаар шилжүүлдэг болжээ. Дэлхийн эщийн засгийн эрин үе Африкийн зах зээлд нууцлаг худалдаачдыг бий болгов. Баялагийн салбарт шинэчлэл болж, энэ улсын асар их баялагаас ард иргэд эрх тэпп эрхтэйгээр хүртэнэ гэдэг бараг л бүтэхгүй зүйл. Харин ч энэ их баятаг тусхүчирхийлэл, мөлжлөг, ядуурал авчирчээ.

 

Африкийн хэд хэдэн улс аж үйлдвэрээ хөгжүүлж, эдийн засгаа төрөлжүүлж эхэлсэн. Түүнчлэн нөөцөө хадгалж үлдэн дотоодын үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх сонирхолтой байгаа.

Харин Конгын удирдагчдад ийм сонирхол огтхон ч байхгүй. Байгалийн нөөцөөс хамааралтай өрөвдөлтэй орны ирээдүйг дарангуйлагчид болон наймаачид улам харанхуйлж байна. Конго Улс барууныхны ашиг сонирхлын золиос болсон. Эд баялаг хүний мөн чанарыг нээдэг гэдэг. Тус улсын удирдагчдад ард иргэд нь яах нь огтхонч хамаагүй.

 

Хоосрол гуйланчлал, хүчирхийлэл, мөлжлөг зэрэг бүхий л гамшгийг конгочууд туулж байгаа ч хэзээ нэгэн өдөр байгалийн асар их баялаг нь тус улсыг хөгжлийн манлайд хүргэнэ гэж итгэж хүлээхээс өөр замгүй болжээ” хэмээсэн байна.


Ц.ДАВААСАМБУУ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler