| |
Видео
Шинэ мэдээ
ХҮН-ын дарга С.Ганбаатарыг огцруулж оронд нь Б.Найдалааг намын даргаар сонгожээ
ХҮН-ын Намын төв хороо хуралдаж намын дарга С.Ганбаатарыг үүрэгт ажлаас нь огцруулжээ. Энэ талаарх мэдээллийг тус намын Удирдах зөвлөлийн гишүүн Ө.Мөнхбат хэдхэн хоромын өмнө өөрийнхөө фэйсбүүк хуудсанд мэдээллээ.
Түүний мэдээлж буйгаар ХҮН-ын дарга С.Ганбаатарыг огцруулж оронд нь дэд дарга Б.Найдалааг сонгосон байна. Уг нь ХҮН-ын Намын төв хорооны хурал маргааш болохоор товлогдоод байсан юм.
Тэгвэл уг хурлын талаар ХҮН-ын үүсгэн байгуулагчдын нэг УЗ-ийн гишүүн О.Алтангэрэл өөрийн твиттертээ "Улс төрийн намын тухай хууль, намын дүрмийг зөрчсөн бүрэлдэхүүнгүй "хурал" гэгч. Хууль ёсоор маргааш болно" гэж байр сууриа илэрхийлжээ.
Энэ талаарх мэдээллийг эргэн мэдээлнэ.
Г.Лхагваа