|
Видео

Шинэ мэдээ

ТА ЭНЭ ЖИЛ ЯМАР ЗАСАЛ ХИЙЛГЭХЭЭ ЭНДЭЭС ХАРНА УУ

ТА ЭНЭ ЖИЛ ЯМАР ЗАСАЛ ХИЙЛГЭХЭЭ ЭНДЭЭС ХАРНА УУИх харш жил:
Бар жилтнүүд дүнсүр буюу /Өнцөг долоо/ их харш жилтэй учирна. Хулгай дайсан зохисгүй юм болж болзошгүй. Иймд Жамбалцанжод, Дашзэвэг, Найман гэгээн айлдуул. Замд явбал Далха тахиул.
Шишид жил:
Гахай, могой жилтнүүд шишид буюу дайсан жил буух тул Гурван гүрэм, Сундуй, Шишиджойтав айлдуул.
Түнсүм:
Хулгана, луу жилтнүүд түнсүмийн засалтай тул Жадамба, Жанаггадог, Гурван гүрэм айлдуул.
Суудал өнцөгдсөн:
Үхэр, туулай, могой, хонь, тахиа, гахай жилтнүүд суудлын өнцгийн засал хийлгэ.
33 насны мөчлөг засал:
1984 оны модон хулгана жилтнүүд 33 насны мөчлөг засалтай тул Улаан юм, Цэгмэдийн чого, Гурван гүрэм айлдуул.
Голлосон мэнгэний үр:
2016 оны гал бич жил нь 2 хар мэнгэтэй тул 1917, 1926, 1935, 1944, 1953, 1961, 1971, 1980, 1989, 1998, 2007 онд төрсөн хүмүүсийн мэнгэ голлож байгаа тул мэнгэний тарни унш. Мэнгэ голлосон жил тухайн хүний сэтгэл хямрах, элдэв бэрхшээл тохиолдох шалтгаан олон байдаг тул мэнгэний бурхнаа сайтар шүтэж, зүрхэн тарни уншин бие, хэл, сэтгэл гурваа хянамгайлж явбал сөрөг зүйлд өртөхгүй. Голлосон мэнгэний засалд Жанаги гаг дог, Найман гэгээн, Доржнамжом, Базарсад уншуул.
Жил орогсод
13 болон 73-ны жил нь бич жилтэй "Хүү” махбодьтой жил тул биеийн махбодь хямрах гэмтэй тул Найман гэгээн, Лхамын ганшаг хуруулж, балин өргө.
25, 85-ны жил нь бич жилтэй "Нөхөр” махбодьтой жил тул жаргал, зовлон ээлжлэн ад зэтгэр босох тул Догсүн, Доржнамжом, Цэнд, Доржнамжомын жавтуй үйлдвэл сайн.
37, 97-ны жил нь бич жилтэй "Дайсан” махбодьтой жил тул өвдөх хийгээд гарлага гарч болзошгүй тул Юм жайвран, Дүйсүм, Цэвэгмэдийн чого хуруулж, Лусад балин өргө.
49-ний жил нь бичин жилийн махбодийн "Эх” жил тул хийморь доройтох гэмтэй Нити, Жинсрэг айлтга.
61-ний жил нь өөрийн төрсөн жилтэй адил махбодьтой жил тул шулмын хөнөөл гарч болзошгүй. Ширнэн уншуул. Сац талби, Цэдүв насан бүтээл үйлдвээс сайн.
Жил орсон хүмүүс оршуулга, хурим найрын үйлийг цээрлэж, зайлшгүй үед цээр гарга. Эр хүний жил угтаж ордог тул урьдаас засч сэрэмжил. Эм хүний жил үдэж дагадаг тул жил орсны дараа ч засал хийлгэ.
Нийт бич жилтнүүд жилийн турш хэрүүл тэмцлээс зайлсхийж, аливаа буянд даган баясваас сайн.
Заслын ном өөр өөр тохиолдолд давхцан гарч байвал заавал тэр бүр дахин давтан уншуулах шаардлагагүй. Нэг л удаа уншуулахад болдог байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler