| |
Видео
Шинэ мэдээ
Энэ өдрийн зурхай
Тухайн өдөр хулгана, могой, морь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр бурхныг тахих, залбирах,
бурхны бясалгал хийгээд тарни тоолохуй, засал хийлгэх, хишиг даллага
авахуулах, наминчлах, бэр авах, нүүдэл суудал хийх, чимэг зүүх, мод
тарих, байшингийн суурь тавих, өлзий хутгийг үйлдэх, номын явдлыг
үйлдэх, янаг амрагийг дуудан хураахуй, амирлангуй, дэлгэрэнгүй, эрхшээх
үйл бүхэнд сайн.
Хир буртаг, бузарт ойртох, өс санах, мод таслах,
тангарга тавих, хурал цуглаан хийхэд муу. Зүүн нүд татвал жуулчин ирнэ,
баруун татвал алдсан зүйлийг олно. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал
нас ахар болно. Өдрийн сайн цаг нь могой бич, тахиа, гахай, бар, луу
болой.