|
Видео

Шинэ мэдээ

Өнөөдрийн зурхай /2016.01.20/

Өнөөдрийн зурхай /2016.01.20/

 

Өнөөдөр аргын тооллын 2016 оны нэгдүгээр сарын 20. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Өвлийн адаг шар үхэр сарын шинийн 11. Буд гараг.  Чөлөөт эх одтой, Зургаан цагаан мэнгэтэй, цагаагчин үхэр өдөр. Өдрийн барилдлагаИдэр. Шүтэн барилдлага: Төрөхүй. Өдрийн наран 8 цаг 27 минутад мандан, 17 цаг 23 минутад жаргана. 

Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Их хүйтэн болох улирал 23 цаг 53 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Таагүй өдөр. Дур хүсэлдээ хэт их автсанаар гэнэт дүрсхийн уурлаж, сэтгэл тань тавгүйрхэх болно. Гэр бүлийн аз жаргалд хүрэх замд туулахад бэрхтэй олон саад бэрхшээлтэй тулгарна. Мэргэжлийн хүрээнд алдаа гаргаж магадгүй ба хувийн амьдралд үл ойлголцол үүснэ. Ойр дотны хүнтэйгээ үл ойлголцох ба хүнд хүчир биеийн хүчний ажил хийх хэрэггүй. Худалдааны үйл явуулсны хэрэггүй мөн үнэтэй зүйл худалдан авахгүй байх нь зөв. Балчир хүүхэд, өндөр настангуудын дархлаа муудаж, даарч хөрсөнөөс ханиад томуу хурэх нигууртай.


Үхэр (4/20-5/20)

Баярын дараа та гомдоосон дурласан хүмүүстэйгээ харьцаагаа сэргээнэ. Хэрвээ хэн нэгний өмнө буруугаа хүлээхийг хүсвэл бардам сэтгэлээ дарж сүм хийдэд очихыг зөвлөж байна. Харин эрүүл мэнддээ анхаарч ажлын ачаалал болон архи дарснаас хол байхыг онцгой сануулж байна. Энэ сард та мөнгө санхүүгийн эх үүсвэр сайтай байх учраас мөнгөө зарцуулахдаа хямгатай бай.


Хамтатгах (5/21-6/21)

Өнөөдөр таагүй зүйлс хувь заяаны даажигнал таныг тойрч гарахгүй нь бололтой. Таны итгэж найдаж байсан хүн тань урвасан бол түүнд битгий цухалд тэр өөрийнхөө шийдвэрийг л гаргасан байгаа нь тэр. Харин түүнийг зөнд нь орхиж явуул. Жижиг сажиг асуудалд оролцох гэсний хэрэггүй бөгөөд зүгээр л гадуур салхинд гарч алхах нь бусад эрсдэл гарахаас сэргийлэх сайн талтай.


 Мэлхий  (6/22-7/22)   

Амьдралын эрч хүч, зөн билиг, урьдчилан харах чадвар нэмэгдэж байна. Энэ нь ажилд, мөн хүмүүстэй харилцах харилцаанд сайнаар нөлөөлнө. Гэвч өнөөдөр чухал шийдвэр гаргахад, эрсдэл бүхий ажиллагааг явуулахад арай эрт байна. Байдал өөрчлөгдөж магад, тэгвэл бүх үйлдэл таны эсрэг болох болно. Өрсөлдөгч дайснуудын болон далдуур атаархагчдын нууц далд явуулгууд өглөөгүүр идэвхжиж таны карьерт ноцтой саад учруулна. Зөвхөн өөрийн хүчинд найдаад хэрэггүй гэдгийг сана. Танд найз нөхөд түншүүдийн дэмжлэг шаардлагатай болно.


Арслан (7/23-8/22)   

Таны төлөвлөгөөнд таагүй хандлага илрэх нөхцөл бүрдсэн байна. Тавьсан зорилгодоо хүрэх, ажлаа төлөвлөхөд маш хүнд байна. Үйл явдлыг хурцатгах хэрэггүй. Асуудлыг бага дээр нь дарах хэрэгтэй. Шинэ санал санаачилга, танд бусдаас санал болгосон ажил нь ар араасаа санхүү мөнгөний алдагдлыг дагуулах болно. Олон нийтийн байгууллагад ажилладаг албан хаагчид оногдсон даалгавартай анхааралтай хандахгүй бол худал хуурмаг мэдээлэл авч алдаа гаргах магадлал өндөр байна.


Охин (8/23-9/22)    

Амьдралын үнэт зүйлсээ ахин үнэлж цэгнэх өдөр. Хайр дурлалын асуудалд урам хугарах бололтой. Өнгөрсөнөө дүгнэж цэгнэх шаардлагагүй холбоо, үүрэг даалгавраас өөрийгөө чөлөөлөхөд энэ өдрийг зориул. Урьд байгаа ажлаа дуусгаж ирээдүйн төлөвлөгөөг боловсруул. Хэдийгээр бараг шалтгаангүй боловч бага зэргийн хэрүүл маргаан гарч болзошгүй.


Жинлүүр (9/23-10/22)   

Хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд таатай өдөр. Ажлын идэвх өндөр байна. Амьдралын эрч хүч мэдрэгдэнэ. Олонх энэ ордныхонд өнгөрсөн үйл явдлуудыг шинээр нээн харж зөв дүгнэлт хийж чадна. Гэхдээ таны сэтгэл санаа хямарч үе үе тогтворгүй болно. Амралт нойрондоо анхаарал тавьж, архи дарс хэтрүүлэн бүү хэрэглэ. Өөрийн хүчинд итгэх итгэл тасралтгүй нэмэгдэж, эхлүүлсэн ажлаа амжилттай дуусгах итгэл найдвар бий болно. Түүнчлэн найз нөхөд, итгэлтэй, найдвартай хамтран зүтгэгчдээ найдаж болно.


Хилэнц (10/23-11/21)   

Амьдралын чадварыг шаардаж байна. Ашигтай зүйлд хүрэх хүсэл, багахан хүч зарж амжилтанд хүрэх гэвэл бүтэмжтэй байна. Үнэтэй мэдлэг, мэргэжлийн тал дээр ахих боломж мөн албан тушаал дээр хөгжих өдөр. Бүх гэрээ хэлэлцээр амжилттай байна. Өнөөдөр өөрийн нэр хүндээ баттай болгож, ямар нэгэн онцгой зүйлээр гялалзах болно. Та шинэ салбарт багагүй хүч цагаа зарцуул.


Нум (11/22-12/21)   

Багийн уулзалт, олон нийтийг хамтарсан лекц, эрдэм шинжилгээний ажил хийж байгаа хэн нэгэнтэй уулзах зэрэг нь бүгд амжилтад саадгүй хүрэх, эерэг үр дүнтэй үйл ажиллагаа юм. Хэтэрхий хол урагшлахаасаа өмнө учраа олохгүй байгаа зүйлээ ойлгомжтой болгоорой.Үгүй бол цаг болон эрч хүчээ хий дэмий зарах хэрэг гарна. Санаа болон төлөвлөгөөнүүдээ даргадаа танилцуулснаар, бодит байдалд хэрэгжүүлэх сайхан боломж гарч ирнэ. Зарим энэ ордныхон ажлын явц онцгой амжилтад хүрнэ. Ингэснээр шинэ албан тушаалд очих, тушаал дэвших, цалин нэмэгдэх зам тавигдах болно.


Матар (12/22-1/19)   

Өнөөдөр үдээс өмнө гутранги байх бөгөөд үүний шалтгаан нь хайр дурлал байх болно. Бүтэшгүй үйлдэл, хоосон итгэл, замбараагүй нөхрийн харилцаанаас болоод таагүй өдөр болно. Хөндлөнгийн хэн нэгнээс болоод санхүүгийн хүндрэлд орох эсвэл санхүүгийн эх үүсвэр хайх нь таагүй үр дүнг авчрах болно. Дурын шийдвэр тань санаандгүй таагүй нөхцөлд оруулж болзошгүй гэдгийг анхаараарай. Хувийн амьдрал тань сонирхолтой зүйлээр дүүрэн байх бөгөөд, гэр бүлийнхэн тань цагийг хамт өнгөрүүлэхийг хүснэ.


Хумх (1/20-2/18)   

Хэрвээ та анзаараагүй бол энэ ордныхон ярих маш их дуртай хүмүүс гэдгийг мэдэх хэрэгтэй. Хамт олонтойгоо болгоомжтой харьцаж, нууцаа задалж буруу хүнд бизнесийн санаагаа хэлэхээс болгоомжил. Өөрөөр хэлбэл хамтрагч тань юу хэлж байгааг сайн сонсож, хэрэгтэй зүйлээ ашиглаж чадвал танд илүү ашигтай байх болно. Цахилгаан хэрэгслээ давхар шалгаарай. Учир нь цахилгаантай холбоотой асуудал үүсч магадгүй тул өөрийгөө хамгаалахыг хичээ. Өнөөдөр их эрч хүчтэй байх тул эрсдлийг таатайгаар хүлээн авч чадна.


Загас (2/19-3/20)

Сэтгэл судлал эзотерик, биоэнергитикийн шинжлэх ухаанд татагдана. Тэр ч байтугай энэ тухай мэдээлэл хаанаас авч болохыг хайж эхэлнэ. Од эрхэс ямар ч мэдэгдэхүйц нөлөө үзүүлж чадахгүй. Бүх зүйл таны гарт байна. Та хуримтлуулсан туршлагаа хянах шаардлагатай бөгөөд алдаагаа тооцоолж, ирээдүйн төлөвлөгөөгөө тэмдэглэ. Бүх асуудлыг шууд шийдэх хэрэггүй. Ээлж дараагаар шийд. Хамгийн жижиг зүйлээс эхэл.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler