| |
2016 оныг Нострадамус ингэж зөгнөжээ
Нострадамус нэрээр алдаршсан 16 дугаар зууны францын зөнч Мишель де Нострдам хүн төрөлхтний түүхэнд тохиох олон гамшиг, осол эмгэнэлт үйл явдлыг урьдчилан хэлсэн хүн. Тэрээр ах дүү Кеннедигийн аллага, Гитлерийн засгийн эрхэнд гарч ирэх, Наполеоны уналт, олон удаагийн террорист халдлагыг урьдчилан харсан байдаг. Нострадамус одон орон судалж, шинжлэх ухааны олон нууцыг тайлсан нь ирээдүйг зөгнөн харахад нь тусалж байсан гэдэг. Тэрээр ирэх 2016 оныг хэрхэн харж вэ.
АНУ-ын сүүлийн ерөнхийлөгч
Нострадамусын зөгнөснөөр 2013 оны АНУ-ын ерөнхийлөгийн сонгуульд Барак Обама ялахаар гарч. Харин тэрээр Обамаг АНУ-ын сүүлчийн ерөнхийлөгч гэсэн байна. Энэ нь дэлхийн түүхийн цаашдын хөгжлийн талаар олон хувилбаруудын таамга үүсгэж байгаа юм. Чухам юу болохыг түүх, цаг хугацаа харуулах биз, бид гэрч нь болно.
Байгалийн сүйрэл
Их зөнч өөрийн таамаглалдаа байгалийн ер бусын нөхцөл, гамшиг тохиох талаар дурдсан байдаг. Байгалийн энэ гамшиг, сүйрэл нь урьд урьдынхаасаа илүү их гай гамшиг, хохирол учруулж мэднэ гээд газар дэлхийг ус бүрхэнэ гэсэн байна.
Одон орны ер бусын үзэгдэл
Зөнчийн хэлснээр бол сансар огторгуйтай холбоотой ер бусын үзэгдэл 2016 онд тохиох гэнэ. Энэ үзэгдэл нь манай дэлхийд хүчтэй нөлөөлөл үзүүлнэ гэжээ.
Ойрхи Дорнодод гарах их түймэр
Нострадамус Персийн булангийн орнуудын талаар бичихдээ их хэмжээний нефтиэс болоод Ойрхи Дорнод шатна гэсэн байна.
Ойрхи Дорнодын дэлбэрэлт
Зөнчийн хэлснээр бол дорнын ертөнцөд ихээхэн өөрчлөлт гарна гэсэн нь сүүлийн дөрвөн жил энэ бүсэд өрнөж байгаа иргэний хөдөлгөөнүүд, зөрчил мөргөлдөөний үргэлжлэл болж магадгүй. 2016 онд Ойрхи Дорнодод олон тэсрэлт дэлбэрэлт болж тэнгэрээс онгоцууд унана гэжээ.
Ертөнцийн төгсгөл
Ертөнц мөхнө гэж яг хэлэлгүй хоёр утгатай хэлсэн байдаг. Магадгүй Иракийн дайн нь манай дэлхий урьдынхаасаа огт өөрчлөгдөхийн эхний дохио байж болох юм.
Цагаан ордны тоглоом
Цагаан ордны хувьд дайн ертөнцийг мөхөөх хатуу тоглоом байж мэдэх юм. Энэ тоглоомын эхлэл, эхний алхам нь Ойрхи Дорнод гэжээ.
Мөс хайлах
Дэлхийн дулаарал нь асар их үер эхлүүлнэ гэсэн байна. Өнөөдөртөө эрдэмтэд өмнөд туйлд температурын өөрчлөлт ажиглаагүй байгаа ч Хойд туйлд сүүлийн хэдэн жил асар их өөрчлөлт гарч байгаа нь ийм гамшиг дагуулах эхлэл байж магадгүй.
Израилийн хувь заяа
Энэ хэсэг өнөө болтол тодорхойгүй хэвээр байгаа юм. Нострадамус өөрийн илгээлтдээ Иерусалим бүх талаасаа довтолгоонд өртөнө, гэхдээ дайсантайгаа тулахад барууны тэнгисийн цэргүүд Израильд тусална гэсэн байна.
Орос дэлхийг аварна
Хэрэв Оросууд дайны эхээр Европ, Баруунтай нэгдэхгүй бол Нострадамусын хэлснээр "Аквилоноос ирсэн умардын хаан” /энэ нь Орос/ хамгийн сүүлийн мөчид дэлхийг аварч энх тайвныг тогтооно гэнэ.