|
Видео

Шинэ мэдээ

Дэлхийн сүйрэл яг 25 жилийн дараа

Манай дэлхийг дөхвөн тэрбум гаруй жилийн өмнө үүссэн гэж судлаачид үздэг. Харин дэлхийн төгсгөл хэзээ ирэхийг хэн ч бодитоор таамаглаж чадаагүй. Алдарт зөнч Ванга 3739 онд сүйрнэ гэж бичиж үлдээжээ. Гэтэл Олон улсын сансар судлалын "НАСА” агентлаг 2040 онд буюу 25 жилийн дараа дэлхийн төгсгөл ирнэ гэсэн таамаглал дэвшүүлжээ. Олон улсын эрдэмтэдийн хамгийн их сонирхол татдаг сэдэв нь яах аргагүй дэлхий ертөнц билээ.

Маш олон эрдэмтэд дэлхийг судалж эрдмийн зэрэг хамгаалсан. Харин 2040 оны үед сүйрнэ гэдгийг хамгийн бодит хувилбар хэмээн батлахыг оролдсон байна. Тэд 2040 он гэхэд нийт хүн амын 80 гаруй хувь нь үхэж, бөмбөрцгийн тал нь сүйрнэ гэсэн аж. Сүйрлийн шалтгаан нь дэлхийн цорын ганц дагуул болох сарны хажуугаар өнгөрөх хар тугалга бүхий солир дэлхийтэй мөргөлдөнө гэж тогтоожээ.

Өнгөрсөн 2011 онд 150 орчим метр, овор бүхий "AG5” сансрын биет дэлхийтэй ойрхон зөрсөн бөгөөд үүнээс 30 жилийн дараа энэхүү солиртой тун төстэй биет дэлхийг мөргөх магадлалтай гэнэ.

Энэ талаар "UNN EuroSMI” агентлагт дэлгэрэнгүй мэдээлсэн байна. Эрдэмтэд гамшиг тохиох өдрийг 2040 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр хэмээн тооцоолж, өнөөдрөөс цаг явж эхэлснийг анхааруулжээ. Хэдийгээр энэ солир манай гарагт үлэмж хэмжээний хохирол учруулах боловч хүн төрөлхтөн бүхэлдээ сүйрнэ хэмээн таамаглахгүй байна.

Хэрэв дэлхийн нийт талбайн 4/1 нь солирын дайралтад өртвөл ойролцоогоор 100 сая хүний аминд шууд хүрэх аюултай. Солирын цохилтоос үүдсэн гамшиг хүн төрөлхтнийг аажмаар туйлдуулан үгүй хийх магадлал илүү өндөр гэнэ. Юутай ч солир манай гарагтай мөргөлдсөн даруйд хүн төрөлхтөн ор мөргүй алга болохгүй аж. Учир нь үлэг гүрвэлүүд солирын борооны цохилтод өртснөөс хойш олон жилийн дараа хоол хүнсний хомсдолд орж бүрэн устсан гэж таамагладаг юм.

Эрдэмтэд 2013-2016 оны хооронд энэхүү солирын тухай илүү бодитой судалгаа хийж үнэн мөнийг мэдээлэх аж. Тодруулбал, дэлхий рүү ойртон ирж буй солир манай гарагт ямар хор хохирол учруулах талаар 2017 оны эхээр үнэн зөв мэдээлэл өгөх юм байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.