|
Видео

Шинэ мэдээ

Лондоны метронд хутга барьсан этгээд “Сирийн төлөө” хэмээн дайрчээ

Лондоны метронд хутга барьсан этгээд “Сирийн төлөө” хэмээн дайрчээ

Лондоны метронд хутга барьсан этгээд зорчигчид руу дайрч гурван хүнийг шархдууллаа хэмээн SkyNews мэдээлэв. Тэрээр "Сирийн төлөө” хэмээн хашгирч байсан аж. Цагдаа нар цахилгаан буугаар балмад этгээдийг аюулгүй болгож баривчилжээ. Хүзүүндээ хутгалуулж хүнд шархадсан нэг хүн эмнэлэгт хүргэгдлээ. 29 настай араб гаралтай эр "Сирийн төлөө, та нарын цус ихээр урсах болно” хэмээн хашгирч Лейтонстоун буудлаас гарч ирсэн хүмүүс дайрсан аж. Хууль сахиулах байгууллага үүнийг алан хядах ажиллагаа гэж үзжээ.

Арванхоёрдугаар сарын 3-нд Британийн "Торнадо” сөнөөгч онгоц Сирид анхны цохилтоо өгч "Исламын улс” бүлгийн нефть олборлох дэд бүтцийг бөмбөгдсөн юм.

Үүнээс өмнө Лондон зөвхөн Иракийн газар нутаг дээр довтолгоо явуулж байсан билээ. Их Британийн парламент Сирийн газар нутаг дээрх лалын босогчдын байрлалд агаараас цохилт өгөх асуудлыг арван цагийн турш хэлэлцэж олонхийн саналаар дэмжсэн юм.

Н.Мөнхжин

 

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
  • fannoft

  • 2024-11-22
  • It is understood that the administration of progesterone less frequently than every three months may not protect against endometrial hyperplasia priligy 30mg
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler