Видео
Шинэ мэдээ
11-05-2026, 15:42
11-05-2026, 12:10
11-05-2026, 11:41
11-05-2026, 10:18
11-05-2026, 10:09
11-05-2026, 09:59
8-05-2026, 15:34
7-05-2026, 17:15
7-05-2026, 13:56
7-05-2026, 09:49
5-05-2026, 10:00
4-05-2026, 16:25
29-04-2026, 10:11
28-04-2026, 15:10
28-04-2026, 09:57
Г.Маралмаа, Т.Цогт нарын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаав
Дөрвөн настай охиныг зодож хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй Т.Цогт, Г.Маралмаа нарт холбогдох хэргийн шүүх хурал ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461 дүгээр ангид боллоо. Шүүгдэгч Г.Маралмаагийн бие өвдсөн тул, шүүх бүрэлдэхүүн хурлыг түр завсарлуулаад байсан ч дахин үргэлжлүүлэн хэлэлцсэн билээ.
Шүүгдэгч Г.Маралмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15-т зааснаар буруутган, 20 жилийн хорих ял төлөвлөсөн бол шүүгдэгч Т.Цогтод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3, 118 дугаар зүйлийн 118.1, 246 дугаар зүйлийн 246.1-т зааснаар 5 жилийн хорих ял төлөвлөжээ. Шүүх бүрэлдэхүүнд тэдэнд холбогдох хэргийг шүүн хэлэлцээд, нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа.
