Видео
Шинэ мэдээ
11-05-2026, 15:42
11-05-2026, 12:10
11-05-2026, 11:41
11-05-2026, 10:18
11-05-2026, 10:09
11-05-2026, 09:59
8-05-2026, 15:34
7-05-2026, 17:15
7-05-2026, 13:56
7-05-2026, 09:49
5-05-2026, 10:00
4-05-2026, 16:25
29-04-2026, 10:11
Гавьяат тамирчин Э.Содномпилжээ Гиннесийн номонд бичигдлээ
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, паралимпын хүрэл медальт, дэлхийн аварга Э.Содномпилжээ Гиннесийн номонд бичигдлээ. Тэрбээр өнгөрсөн жилийн наймдугаар сард Казахстаны Нур-Султан хотод болсон пара пауэрлифтингийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн -107 кг-д 247 кг өргөн түрүүлэхдээ дэлхийн дээд амжилт шинэчилсэн юм. Ингэхдээ өөрийн өмнө нь эзэмшиж байсан дээд амжилтаа гурван кг-аар ахиулсан байдаг. Тиймээс түүний амжилтыг албан ёсоор "Гиннес”-т бүртгэж авчээ.
