|
Видео

Шинэ мэдээ

Мартаж болохгүй МАН-ын амлалтууд

 

Мартаж болохгүй МАН-ын амлалтууд

 

УИХ-ын найм дахь удаагийн сонгуульд Монгол Ардын Нам ялалт байгуулж 62 суудал авч олонх болсон. Тэдний сонгогчдод өгсөн амлалтуудаас хэзээ ч мартаж үл болох онцлох 20 амлалтыг нэхэн сануулъя. 

1. Иргэн бүр эрүүл мэндийн оношилгоонд жил бүр заавал хамрагддаг болно.

2. Анх удаа байр авч байгаа бол урьдчилгаа төлбөргүй, бага, дунд орлоготой айл өрхөд 4-6 хувийн хүүтэй ипотекийн зээл олгоно.

3. Зээлийн хүүг бууруулж сарын 1 хувиас хэтрүүлэхгүй болгоно.

4. Цалингаас суутгадаг хувь хүний орлогын албан татвар /ХОАТ/-ыг хоёр дахин бууруулна.

5. Хүүхэд бүрийг хадгаламжтай болгох "Хуримтлалтай хүүхэд” хөтөлбөр хэрэгжүүлнэ.

6. 330 сумдыг аймгийн төвүүдтэй нь холбох "Нутгийн зам” хөтөлбөр хэрэгжүүлнэ.

7. 100 мянган өрхийг орон сууцтай болгож, нийт иргэдийнхээ 70 хувийг орон сууцаар хангана.

8. Агаарын бохирдлыг 80 хувь бууруулна.

9. Оюутнуудад 100 хувь хүртэл сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох "Үндэсний тэтгэлэг” хөтөлбөр хэрэгжүүлнэ.

10. Улсын хэмжээнд ЕБС-ийн 80 хувийг нэг ээлжтэй болгоно

11. Ядуурлыг 2 дахин бууруулна

12. Үндэсний аж үйлдвэрийн салбараа хөгжүүлж 150,000 ажлын байр шинээр бий болгоно

13. Жилд 10 сая малын түүхий эд боловсруулах цогцолборыг Дархан хот болон бүсийн төвүүдэд барина

14. Ноолуур 100-аас доошгүй байх зохицуулалт хийнэ

15. "Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв – II”, "Зүрх судасны үндэсний төв”, "Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын төв” байгуулна.

16. Гурав ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлд хүүхдийн тооноос хамаарч татварын хөнгөлөлт үзүүлэх "Тогтвортой амар амгалан гэр бүл” хөтөлбөр хэрэгжүүлнэ..

17. Тусгай хэрэгцээ (хөгжлийн бэрхшээл)-тэй 0-16 насны хүүхдээ асран ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа эх (эцэг)-ийн нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс төлөх боломж бүрдүүлнэ

18. Тэтгэврийн шинэчлэл хийж, НДШ-ийн нэрийн дансны үлдэгдлийн тодорхой хэсгийг гэр бүлд нь өвлүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.

19. Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулж, бензин, шатахууны үнийг 20-30 хувь хямдруулна.

20. Шүүхийн үйл ажиллагаанд шударга ёсыг бүрэн тогтоож, иргэдийн итгэлийг сэргээнэ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler