|
Видео

Шинэ мэдээ

МАН коронатай сайн тэмцэж байгаад Лу.Гантөмөр санаа зовов

МАН коронатай сайн тэмцэж байгаад Лу.Гантөмөр санаа зовов

 


УИХ-ын гишүүн асан Лу.Гантөмөр өнөөдөр "News.mn” цахим сайтад улс төрийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй ярицлага өгчээ. Түүний ярилцлагаас хэд хэдэн асуудал анхаарал татав. Хамгийн хачирхалтай нь, боловсролын салбарыг толгойлж явсан Лу.Гантөмөр "2020 оны сонгуулийн өнгийг хэрхэн харж байна вэ” гэсэн сэтгүүлчийн асуултанд "боловсролгүй” басхүү ёсзүй ч гэмээр хариулт өгчээ.

Тодруулбал, Лу.Гантөмөр хариулахдаа "2020 оны сонгуулийн онцлог бол коронавирус. Эрх баригчдад коронавирус маш том давуу тал өгсөн. Дөрвөн жилийн хугацаанд хийсэн бүхнээ коронавирусаар дарж сонгууль явуулах нь” гэж санаа зовнингуй ярьжээ.
Өөрөөр хэлбэл, Засгийн газар коронавирусын эсрэг арга хэмжээг түргэн шуурхай авч хэрэгжүүлж, ажлаа сайн хийж байгаа нь АН-ын гишүүдийг айлгаж эхэлсэн бололтой. Эх орон, иргэдийнхээ эрх ашгийн төлөө зүтгэнэ гэх амлалт өгдөг гишүүдийн бодит төрх ийнхүү ганцхан ярилцлагаар танигдлаа. Лу.Гантөмөр гишүүний хувьд иргэд нь эрүүл саруул, эх орон амгалан тайван байхаас илүүтэй 2020 оны сонгуульд корона вирус МАН-д нэмэх оноо болохвий гэж санаа зовж байгаагаа шуудхан илэрхийлэв. Мөн энэ ярилцлагынхаа үеэр Лу.Гантөмөр тойргоо сольж үзээгүй гэж сайрхсан атлаа "гэр хорооллын айл өрхөөрөө сонгууль дөхөхөөр л  очно доо” хэмээн хээвнэг хариулжээ. 
 
 
С.Өрлөг 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler