|
Видео

Шинэ мэдээ

Чуулган: 415 аппарат, 500 гаруй эрчимт эмчилгээний ор бэлдэж байна

Чуулган: 415 аппарат, 500 гаруй эрчимт эмчилгээний ор бэлдэж байна

 


УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Чуулганы хуралдаанаар коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. 

    УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Коронавирусийн энэ үед Засгийн газар маш сайн ажиллаж байгаад талархаж байна. Коронавирусийн үед эмнэлгүүдийг тоног төхөөрөмжөөр хангах, эмч эмнэлгийн ажилтнуудын нөхцөл байдлыг сайжруулахад онцгой анхаарах хэрэгтэй. Жишээ нь, БЗД баригдсан Японы хөрөнгө оруулалттай эмнэлэг өнөөдөр зөвхөн амбулатори нь ажиллаж байна. Хэвтэж эмчлүүлэх хэсэг нь мөнгө, санхүүгийн дутагдлаас болж гацсан байдалтай байна"

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Азийн хөгжлийн банкны шугамаар хэрэгжих төслийн хүрээнд бид энэ эмнэлгийн хэвтэн эмчлүүлэх тасгийг ашиглалтад оруулах асуудлыг оруулсан байгаа. Мөн гуравдугаар эмнэлгийг бас тоног төхөөрөмжөөр хангахаар оруулсан байгаа. Удахгүй тоног төхөөрөмжтэй болно.

Нэгдүгээр сарын 03-ны өдрөөс хойш мэндийн салбар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Энэ хүрээнд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний санхүүжилтийг шийдэхэд Засгийн газар, Сангийн сайд Ч.Хүрэлбааатар шуурхай санаачилгатай ажиллаж зохих арга хэмжээнүүдийг авч байгаа. Бид Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны санхүүжилтээр 70 гаруй амьсгалын аппарат, бусад тоног төхөөрөмжийг худалдан авсан. Одоо Азийн хөгжлийн банкнаас авах зээлийн хүрээнд  дахин 415 амьсгалын аппарат буюу 500 гаруй эрчимт эмчилгээний орыг бэлдэхээр ажиллаж байна" гэлээ. 

Ингээд үргэлжлүүлэн дараагийн асуудлыг хэлэлцэж эхэллээ. 

Б.Аз


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler