|
Видео

Шинэ мэдээ

АТГ Д.Кёкүшюзан Батбаярт хэрэг үүсгэж шалгаагүй хэмээн мэдэгдлээ

 

АТГ Д.Кёкүшюзан Батбаярт хэрэг үүсгэж шалгаагүй хэмээн мэдэгдлээ

 

УИХ-ын гишүүн асан Д.Кёкүшюзан Батбаяр нарын гурван хүнийг 32 тэрбум төгрөгийн залилангийн хэрэгт холбогдуулан АТГ-аас шалгаж эхэлсэн тухай мэдээлэл зарим хэвлэлээр цацагдсан.
Тэгвэл энэ асуудлаар АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатараас тодруулахад, "Авлигатай тэмцэх газарт иргэн Д.Батбаяртай холбоотой хэрэг шалгагдаж байгаа гэх асуудал байхгүй” гэдгийг хэллээ.
Эндээс харахад, "УИХ-ын гишүүн асан Д.Кёкүшюзан Батбаяр залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна, баригдсан, хорьсон" гэх мэдээлэл нь оргүй цуурхал бололтой.

Х.Онон

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler