|
Видео

Шинэ мэдээ

Л.Оюун-Эрдэнэ VS З.Энхболд

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ТӨБЗГ-ын дарга Б.Ганбат нар өчигдөр 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэлийг батлах тогтоолтой холбогдуулан уулзалт хийсэн.

 

 Энэ үеэр өмнө нь хувьчлагдсан 928 төрийн өмчид хяналт шалгалт хийх ажлын хэсэг байгуулах үүрэг өгсөн юм.   Тодруулбал, хувьчлагдсан ААН-үүд өнөөдөр ямар байдлаар ашиглагдаж байна, тэнд ажиллаж байсан албан хаагчдын нийгмийн асуудал шийдэгдсэн үү. татвараас зайлсхийх замаар ашгаа нууж байна уу  гэх мэт асуудал дээр  дүгнэлт хийх хэрэгтэй гэж үзсэн байна. Ажлын хэсэг ирэх дөрөвдүгээр сард шалгалтын үр дүнгээ танилцуулах юм.

Харин ЗГХЭГ-ын даргын шийдвэртэй холбогдуулан ЕТГ-ын дарга З.Энхболд цахим хуудсаар байр сууриа илэрхийлжээ.  Тэрээр "Л.Оюун-Эрдэнэ сайдад зөвлөлгөө: ‪28 жилийн өмнөх танай намын ЕС (Бямбасүрэн 1990-92, Жасрай 92-96 он) хийсэн ягаан цэнхэр тасалбарын хувьчлалыг шалгаад юм олохгүй. 1996-2000 оны дуудлага худалдаанаас ч гэсэн но олоход хэцүү, чамаас өмнө 20 жил шалгасан юм. Маш их цаг орно, чиний сайд хийх 18 сард лав амжихгүй. Харин сүүлийн гурван жилийн "60 тэрбум, ЖДҮ, "Эрдэнэт 51 хувь 49 хувь гээд шалгах ажил зөндөө байна гэжээ.

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler