|
Видео

Шинэ мэдээ

Наранхүү гишүүний ажлын тайлан шуугиан тарив

Наранхүү гишүүний ажлын тайлан шуугиан тарив

 


УИХ-ын гишүүн Б.Наранхүү Дундговь аймгаас хоёр удаа сонгогдон ажиллаж байгаа нэгэн. "Хүн чинь дэргэдэх эрдэнэ”-ээ анзаардаггүй юм байна” хэмээн 2 тэрбум төгрөгийг дүүдээ бэлэглэхээр болсноо хэвлэлийнхний өмнө зарлан аархсан түүний тойрогтоо ямар ажил хийснээ тайлагнаж буй бичлэг цахим орчинд тархаж эхэлсэн нь эрхэм гишүүнийг дахин хэл амны бай болгоодхов.

Учир нь тэрээр энэхүү бичлэг дээр сая сая төгрөг зарж хамтлаг дуучид авчран урлагийн тоглолт зохион байгуулснаа дурдаж, томчуудад нь мотоцикл, хүүхэд багачуудад нь Ipad бэлэглэж, азын сугалаа зохион байгуулсан гэх зэргээр өөрийн хийсэн ажлаа тайлагнаж гарчээ.

Түүний ярьж буйгаар тус аймагт амьдарч буй хүмүүс азтан болж, урлагийн тоглолт үзээд амьдрал нь чухам дээшилсээр буй бололтой.

Түүний яриан дунд нэг ч бүтээн байгуулалт хөгжил дэвшлийн тухай зүйл дурдагдсангүй. Сонгогдон ажилласан 7 жилийнхээ хугацаанд аймгийн "өвлийн өвгөн”-ий ажлыг тун ч чадамгай хийсэн тэрээр ирэх сонгуульд өрсөлдөх болов уу? яах бол?…Түүний хийсэн ажлыг дараах видеоноос хүлээн авч үзнэ үү.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler