|
Видео

Шинэ мэдээ

ММСУХ-ны ерөнхийлөгчид П.Сэргэлэн, Ц.Батсайхан, Ч.Улаан нарын нэр дэвшинэ гэв

 

ММСУХ-ны ерөнхийлөгчид П.Сэргэлэн, Ц.Батсайхан, Ч.Улаан нарын нэр дэвшинэ гэв

 

Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо-ны /ММСУХ/ VII их хурал яг одоо Корперрейт зочид буудалд болж байна. Их хуралд 600 гаруй төлөөлөгч оролцож байгаа бөгөөд их хурлаар ММСУХ-ны Ерөнхийлөгчийг сонгох юм. 

 

Тодруулбал, УИХ-ын дарга, ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболд ажлаа өгсөнтэй холбоотойгоор ММСУХ-ны Ерөнхийлөгчийг шинээр томилох болно. Одоогийн байдлаар ММСУХ-ны Ерөнхийлөгчид холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, алдарт уяач П.Сэргэлэн, "Эрднэс Монгол ” ХК-ын орлогч захирал, Тод манлай уяач Ц.Батсайхан, УИХ гишүүн, ХХАХҮ-ийн сайд Ч.Улаан нарын нэр сонсогдож байна. 

 

Дашрамд дуулагахад, ММСУХ-д ММСЗУХ нэгдэж байгаа аж. Хамгийн сүүлийн авсан мэдээгээр П.Сэргэлэн Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй гэдэг өргөдлөө өгсөн сурагтай байна. 
Бид Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо-ны VII их хурлын талаар эргэж мэдээлэх болно.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler