Видео
Шинэ мэдээ
ХОТЫН ДАРГЫН “МАРАФОН”-Д ЗҮСЭЭ СОЛЬСОН Г.ТӨМӨРБААТАР ОРЖ ИРЛЭЭ
Маргааш НИТХ-ын хурлаар Хотын даргын асуудлыг хэлэлцэнэ. Анхнаасаа Амарсанаа, Амарсайхан, Батбаясгалан, Мөнхбаатар гээд хэдэн нэр дэвшигч яригдаж байхад гэнэт Хотын даргын суудалд горилогч нэгээр нэмэгджээ. Текст: Хотын даргын сонгууль халуухан болж мэдэх нь. Гэхдээ халаад халаад 45 төлөөлөгчийн дундаас сонгогдох учраас олон нийтийн санаа бодол нөлөөлөх нь юу л бол. Харин сонгуулийн урд өдөр Хотын даргад өөрийгөө сойсон хүн гэнэт гарч ирсэн нь НИТХ-ын гишүүн Төмөрбаатар. Тэрээр Зайсан толгойг залгиж орхисон С.Амарсайхан, Дархан хотыг дампууруулж орхисон Л.Амарсанаа гэж өрсөлдөгчөө хайр найргүй гөвүүлж, "Багаа бүрдүүлж яваа Б. Мөнхбаатар” гэхчлэн бааллаа. Тэгсэн атлаа Хотын орлогч, одоогоор Хотын даргын тамга барьж байгаа Батбаясгаланг "Г.Маналжавын улс төрд оруулж ирсэн хөх дэгд” гэж хочлоод "Нийслэлийн Ногоон хөгжил, агаарын бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгаланг хотын дарга болсон байхад гайхах зүйлгүй. Хэрэвзээ болсон тохиолдолд М.Энхболдын талынхан хотод ялалт байгууллаа гэж хэлж болно. Энэ хүүгийн төлөө МАН дахь хотын фракцынхан хөлөө эцтэл гүйж, чадах бүхнээ хийж байгаа. М.Энхболдоос хойш хотын фракцынхан л хотод эзэн сууж ирсэн ноёрхлыг алдаж болохгүйгээ тэд сайн мэдэж байгаа. Т.Бадамжунай алсаас удирдаж, Билэгт, Г.Маналжав хоёр гардан дасгалжуулж байгаа болов уу. Ж.Батбаясгалан бол цагаан гартан. Түүнд ажил амьдралын туршлага гээд байх зүйл байхгүй. Хотын захын гэр хорооллын иргэд яаж амьдардгийг ганц нэг удаа харснаас цаашгүй. Ядах нь ээ, захын дүүрэгт мэргэжилтнээр ч ажиллаж үзээгүй нөхөр. Г.Маналжав даргын улс төрд хөтөлж оруулж ирсэн хөх дэгд” гэж хамгийн сул өрсөлдөгчөө магтан матжээ. Эцэст нь өөрийгөө "Хамгийн боломжит хувилбарыг ард түмэн нэрлэлээ” гэж зад рекламдаад " Нийслэлийн Засаг дарга болно гэдэг танилцах дадлагаар ирсэн оюутны хийх ажил биш. Тиймээс хотын одоогийн удирдлагын баг дотроос хэн нэгнийг нь дэвшүүлэх нь зөв. Тамгаа гардаж аваад, хоттой танилцах гээд харайлгах бус ажилдаа ханцуй шамлан орох мэдлэг, туршлагатай, чадвартай тийм хүн л ирэх хоёр жил нийслэлийг удирдах нь иргэд бидэнд ус, агаар мэт хэрэгтэй байна. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдөд хүлээн зөвшөөрөгдсөн, тэдэнтэй гар нийлж ажиллах чадвартай хүнээр хотыг удирдуулах нь хамгийн оновчтой алхам болох биз. Тиймээс хотын даргыг холоос хайх шаардлагагүй л болов уу. Тэр утгаараа НИТХ-ын төлөөлөгч Г.Төмөрбаатарын тухайд хамгийн боломжийн хувилбар байж мэднэ. Г.Төмөрбаатар нийслэлд төдийгүй МАН-д хүлээн зөвшөөрөгдсөн улстөрч. Талцаж, бутран алийгаа мэдэхээ больсон энэ цаг үед тулхтай хүний нөмөр нөөлөг, нэр нүүр хэрэг болдог л юм даа. Жор мэдэхгүй ламаас зовлон үзсэн чавганц дээр гэх эртний үг ч бас бий. Магадгүй тэр нийслэлийнхнийг өдөр бүр бухимдуулдаг утаа, замын түгжрэлийг богино хугацаанд хэрхэн шийдэж болох гарцыг хэдийнэ тархиндаа боловсруулчихсан байж ч мэднэ” гэж ёстой өөрийгөө тэнгэрт тултал магтуулжээ. Сүхбаатар дүүргийг сүүлийн жил хав атгасан Г.Төмөрбаатар, өөрөөсөө хавьгүй өндөр боловсролтой Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай байнга сөргөлдөж, Сүхбаатар дүүргээс сэтгэл санаа нь холдохгүй, Сүхбаатар дүүргийн намыг "сүйрүүлж” байгаа гэхэд хилсдэхгүй нөхөр. Автобус баазыг ч өөрийнхөө хүмүүсээр дүүргэж, сайн шалгавал санхүүгийн асуудал ч нэлээн байгаа гэх юм билээ. Саяхан Солонгос нисэж, эцэг эхээс заяасан төрхөө танихгүй болтол өөрчилсөн Г.Төмөрбаатар Хотын дарга болно гэж мөрөөдөж явна.
ЭХ СУРВАЛЖ: TOVCHOO.MN
