|
Видео

Шинэ мэдээ

Согтууруулах ундаа хэзээ ч хэрэглэж байгаагүй гэдгээ Д.Трамп хэлжээ

Согтууруулах ундаа хэзээ ч хэрэглэж байгаагүй гэдгээ Д.Трамп хэлжээ

Би амьдралдаа хэзээ ч согтууруулах ундаа хэрэглэж байгаагүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордны Сарнайн цэцэрлэгт болсон хэвлэлийн бага хурал дээр хэлжээ.
"Би архи уудаг хүн биш. Шар айраг ч ууж байгаагүй гэдгээ баттай хэлж чадна. Энэ бол миний олон сайн чанаруудын нэг юм. Би нэг хундага архи ч ууж байгаагүй. Би ямар ч тохиолдолд согтууруулах ундаа хэрэглэж байгаагүй” хэмээн түүний ярьсныг "CNN” телевиз иш татжээ.
Д.Трамп энэ талаар өнгөрсөн жил мөн ярьж байжээ. Хэзээ ч согтууруулах ундаа хэрэглэдэггүй байсан нь түүний том ах Фредийнх нь өгсөн зөвөлгөө нөлөөлсөнтэй холбоотой юм гэж тэрбээр хэлж байжээ. Түүний ах Фред Трамп архины асуудалтай нэгэн байсан бөгөөд 1981 онд 43 насандаа таалал төгсжээ.
 
Э.Аянзаяа 
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler