|
Видео

Шинэ мэдээ

Ц. Нямдорж "Хүрэлсүхийн Засгийн газраас гарна" гэжээ

Ц. Нямдорж "Хүрэлсүхийн Засгийн газраас гарна" гэжээ

МАН-ын Бага хурлаас хойш тус намд нэлээд бужигнаан үүсээд байна. Шалтгаан нь Ерѳнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх УИХ-ын дарга М.Энхболд хоёр "эвлэлдсэн"-тэй холбоотой бололтой. Тус Бага хурлын дараа УИХ-ын 30 гишүүн Ээлжит бус чуулганыг зарлуулах шаардлагад гарын үсэг зурсан гэсэн мэдээлэл хэвлэлүүдээр явж байна.
Үүнээс гадна Ерѳнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх намынхаа Бага хуралд зориулж Их тэнгэрт хүлээн авалт зохион байгуулжээ. Тэр үеэр УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нэр бүхий гишүүдтэй ярилцаж, "Хүрэлсүхийн Засгийн газраас гарна" гэж хэлсэн байна.
Тэрбээр намрын чуулганаас ѳмнѳ шийдвэрээ гаргах бололтой. Учир нь эрхэм сайд Ерѳнхий сайдынхаа хийж буй алхамд сэтгэл дундуур байгаа бѳгѳѳд "Хүрэлсүхээс юм хүлээх хэрэггүй боллоо. Энэ янзаараа Эрдэнэтийн 49 хувийг ч тавиад туучих бололтой" гэх зэргээр ярьсан байна.

М.Тогтох

эх сурвалж:unen.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler