|
Видео

Шинэ мэдээ

АРДЧИЛАЛЫН "ЗЭВТЭЙ" ТАВАН СУМ

АРДЧИЛАЛЫН "ЗЭВТЭЙ" ТАВАН СУМХавирган завсараа балиус хавчуулах гээгүй юм бол С.Эрдэнээр юу хийх вэ дээ

Энэ үгийг нийтлэлч Баабар хэлж байсан түүхтэй. Баабар түүнээс айдаг юм. Яагаад гэхээр Эрдэнийг олон хүний хавирган завсар балиус хавчуулж явсан түүхийг нь тэр мэднэ. Айсан гэдгээ нууж Эрдэнэ рүү хааяа нэг чавхны чулуу шиднэ. Чавхныхаас том чулуу шидвэл муу Баабарыг Эрдэнэ хормын зуурт л долоон уулын цаагуур далд оруулна. Үүнийг Баабар мэддэг болохоороо айдаг юм. Баабар бол Монголын төрийг 20-иод жил дарангуйлсан Намбарын хүүгээс айгаагүй юм шүү дээ. Тэгэхээр Эрдэнэ бол Н.Энхбаяраас илүү дарангуйлагч мөн байгаа биз. Тэр Баянгол дүүргийн бүх гишүүдийнхээ овог нэрийг гэрийн хаягтай нь мэддэг гэж Өвөрхангайд болсон уулзалт дээрээ хэлж байна билээ. Энгийн ард бол "Ямар мундаг тогтоолт сайтай юм” гээд өнгөрөх байх. Харин учир мэдэх хүмүүс бол дотороо айдас дуудаж эхэлсэн. Хутга барьсан хүн манай гэрийн хаягийг гэр бүлийн маань гишүүдийн нэг нэгэнгүй мэдэж байна. Хэн ч хутга барьж болох ч шүүхээс дээгүүр эрх мэдэлтэй ууртай хүнд хутга бариулж болмооргүй байгаа юм. Мань хүн Ардчилсан намын дарга болбол яах вэ. Яг ингэнэ. Бүх гишүүдээ нүднийхээ харцаар хөдөлгөнө. Болохгүй бол өрөөнд нь орж зодно. Яагаав нөгөө Баянгол дүүргийн Засаг дарга Оросоог зодож өрөөнөөс нь хөөж гаргаад дүүргийн нөхөдтэй хурал хийдэг шиг л юм болно. Баянгол дүүрэг дээр улиралд нэг удаа "үнсэлт” арга хэмжээ зохион байгуулдаг байсан, түүнийхээ хүрээг тэлэх байх. "Үнсэлт” арга хэмжээ гэдэг нь улирад нэг удаа томоохон арга хэмжээ зохионо. Тэр арга хэмжээ дээр Эрдэнийг тойрон хүрээлэгчид нь бүгд ирж түүнд үнсүүлнэ. Мань хүн ирж үнсүүлээгүй үлдсэнийг нь ажлаас нь шууд хална. Ийм л эзэн хаан шиг хүн ш дээ.

Ж.Батзандан шиг "шударга” хүнээр яадгийм

Ж.Батзанданг шударга хүн гэж бодож байгаа бол "шударга” гэсэн үгийг үгсийн сандаа хэрэглээд ч яадгийм. Тэр тийм шударга байсийм бол 7-р сарын 1 ийг сана. Таван хүний амь, үлдсэн ар гэрийнхэн нь энэ хүнээс үйлийн үрээ нэхэж суугаа байх. Хэчнээн ч залуу амьдралдаа хар толбо даруулав даа. Энэ хүнээс болж шоронгийн хаалга татсан залуус нарсанд уйлж суухад Магнай энэ хоёр Ардчилсан намын хуралд сууж уугаад явж байсийм ш дээ. Тухайн үед Батзандан бол нийгэмд гол дүрийн жүжигчин байлаа. Гэхдээ захиалгын дүр байсан л даа. Ж.Батзандангийн амнаас гарч буй үг болгон шулуу шударга юм шиг. Гэтэл цаанаа хамаатан садангийн компани ах дүүсээрээ нийлж мөнгө угаадаг гэх юм билээ. Ямар сайндаа л төрсөн ах Ж.Батчулуун гэдэг нөхрийг ХААИС-ийн санхүүгийн захиралаар тавьж хэдэн жил оюутны сургалтын төлбөрөөр тоглуулсан. Хураасан дипломыг нь үгүйгэхгүй ч мэдлэг боловсролд эргэлздэг. Нам удирдаад явах хэмжээнд хүрээгүй хүн. Үнэндээ бол Батзандан ч Ардчилсан намын хүн биш. Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөний нам ч билүү, нэг тийм гудамжны жагсаалчид нэр дэвшдэг намын л дарга байсан нөхөр. Нарсанд суух нь тодорхой болоод дээлээ нөмрөөд бүдчиж явахад нь Ардчилсан нам дээш татсан юм байгаа. Ер нь бол энэ намд үнэт зүйл гэж байх ёстой байх. Гаднаас орж ирсэн цагаачид энэ намд том байр суурь эзлээд яваад нь гайхдаг. Үнэт зүйлгүй болсоны шинж л дээ.

Н.Алтанхуяг чинь Ардчилсан намыг Н.Энхбаярт бэлэглэж байсан билүү

Яг ийм юм болсон чинь Э.Бат-үүл эд нар эсэргүүцээд намаа нэг юм амьд авч үлдсэн байх шүү. Яагаав Н.Энхбаяртай 20 жилийн гэрээ хийсэн санагдана. Хэрвээ Н.Алтанхуягийн заасан замаар туучсан бол АН өнгөрсөн сонгуулиар үс ч үгүй үлдэх байсан. Мань Н.Энхбаяртай ханцуйдаа тохиролцсон наймаанаас болж Засгийн газраа унасан юм. Судлаачдийн харж буйгаар Н.Алтанхуягийн балгаас болж АН өнгөрсөн сонгуулиар амаараа шороо үмхсэн юм ш дээ. Тэр Чингис, Самура гээд бонд босгож монголчуудыг өрөнд бариулсан. Түүгээрээ юу хийгээгүй. "Ажил хийгээчээ, ард түмэн чинь ядуу байна” гэхээр өмнөөс нь "Та нар яах гэж тансаглаад байгаа. Өндөг идэх бол тансаг хэрэглээ” гэж загинаад л. Монголчууд зах зээлийн нийгэмд шилжээд 20 гаруй жил амьдрахдаа ганцхан Н.Алтанхуягийн Засгийн газрын үед талхаа таллаж авсан юм шүү дээ. Утаа гэж хэчнээн ч тэрбум төгрөг салхинд хийсгэв. Хариуцлага нэхэх гэхээр "Манай нийслэл хорт утаагүй болсон. Энэ байгаа чинь хоргүй утаа” гээд мэлэлзэж явсан. Хүргэнээ сайд болгож дансаар нь мөнгө угаасан. Охиноо аавын хаалга татуулсан, ахлах зөвлөх Л.Гансүх өчнөөн тэрбум төгрөг нүүрс хөтөлбөрөөс шамшигдуулсан гээд Н.Алтанхуягийг тойрсон гэгээтэй юм ганц алга байна. Хэрвээ Н.Алтанхуяг бондын тэр их мөнгөөр ажил хийсэн бол Ардчилсан нам өнөөдөр ядаж хамтарсан Засгийн газар байгуулах хэмжээнд очих боломж байлаа.

Монголчууд Л.Гантөмөрийг мүүнээс салгаж ойлгох болов уу

Намд томоохон албан тушаал хашиж ч үзээгүй залуу. Өнгөрсөн 2012 онд Ардчилсан нам ялсан үед фракцын тохироогоор дөрвөн жил БСШУЯ-ны сайд хийсэн. Туршлага тун бага. Яг өнөөдөр нам шат шатандаа уначихсан үед шинэ жолоочид түрхүүр өгч болохгүй л болов уу. Мань хүний нэр хүнд нам дотороо тийм ч сайн биш байгаа. Учи р нь түүнийг жирийн гишүүд бараг л танихгүй. Ер нь намын шинэчлэлийг улнаас эхлэж хийх гэж байгаа бол Л.Гантөмөр рингний гадна үлдэх нь чухал. Намын шинэчлэлийг залуусын дуудлагаар хийдэг ч гардан зохион байгуулагч нь туршлагатай хүн байх нь хамгийн чухал. Нөгөө талаар Л.Гантөмөр намын дарга боллоо гэхэд намын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх юм. Түүнийг монголчууд мүүн шашинтан гэж харж байна. Мань хүн боловсролын салбарын удирдаж байхдаа шашны санхүүжүүлэлттэй хэд хэдэн төсөл хөтөлбөрийг салбартаа хэрэгжүүлсэн нь хожим илэрч байсан. Түүний өмнөөс усанд унасан хүн нь Б.Насанбаяр. Намын санхүүжүүлэлт ярих бүрд мүүн гэсэн дагавар заавал дэргэд явах хүнийг намын дарга болгох хэрэггүй биз.

Д.Эрдэнэбат арай дээр ч байж магадгүй

Дээрх дөрвөн хүнээс арай дээр нь Д.Эрдэнэбат байж болох юм. Хор найруулж намаа худалдаагүй, хүний халаасны мөнгөөр жагсаал хийж шантааж зан гаргаж байгаагүй. Арай л туршлагатай юм болов уу. энэ тав дотороо л гэж байгаа юм. Түүнээс лидер энэ тэр гэж хэн ч түүнийг бодохгүй л дээ. Гэхдээ нам бүдэрхэд ганц суудал чирээд ирсэн. Бусдыгаа бодвол тулхтай эр. Намын генсекээр ажиллаж байсан учраас зохион байгуулалтын хувьд байж болох хүн. Н.Алтанхуяг шиг муу нэр зүүж луу дансанд бүртгэгдээгүй. С.Эрдэнийг бодвол хэрэг төвөгт орооцолдож намын нэрэнд сэв суулгахаар юм хийгээгүй. Ж.Батзандан шиг шоу урлаг хөөгөөгүй. Л.Гантөмөрийг бодвол туршлагатай суурьтай хүн.

 

 

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler