|
Видео

Шинэ мэдээ

АН-ын даргын марафонд Увсынхан “тэргүүлэх үү”?

АН-ын даргын марафонд Увсынхан “тэргүүлэх үү”?

 

Саяхан болж өнгөрсөн АН-ын их хурлаар тус нам яригдаж байсан шигээ шинэчлэгдэж, өөрчлөгдөх эсэхийг олон нийтийн анхааралтай зүгээс харж, ажиглаж байлаа. Харамсалтай АН-ын лидерүүдийн ярьж байсан шинэчлэл нь хэвлэлийн хуудас төдийхөнд үлдэв.

Харин одоо аль фракц намын даргын тамгыг атгах вэ гэдэг дээр "алаан” болж байна. Намын даргад өрсөлдөхөөр горилж байгаа эрхмүүд дээрх хуралд оролцохоор ирсэн төлөөлөгчдийг Улаанбаатарт хөл тавингуут угтан авч, мөнгө төгрөг тараан, санал худалдан авах хор найруулсан гэх бор шувуу VI их хурлын үеэр нисч байв.

Ирэх нэгдүгээр сарын 29-нд орон даяар явагдах АН-ын даргын сонгуульд П.Цагаан, С.Эрдэнэ, Г.Батхүү, Х.Тэмүүжин, Лу.Гантөмөр мэдэгдээд байгаа.

АН-ын даргад нэр дэвшигчийг бүртгэх ажиллагаагаа энэ сарын 10-нд албан ёсоор эхэлж, 19-ний өдрөөс нэр дэвшигчдийн сурталчилгаа эхлэх юм.

Үүнтэй зэрэгцээд Н.Алтанхуяг, Д.Дорлигжов нарын АН-ын лидерүүд "Увсын хүн” Ардчилсан намын дарга байх ёстой гэх жалга довны үзлээр Н.Гантөмөрийг дэмжиж, зүтгүүлж эхэлсэн гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна.

Н.Алтанхуягийн хувьд дахин намын даргын суудалд суух сонирхолтой байгаа ч хуулийн байгууллагад шалгагдаж байгаа нь түүний хүслийг барьж тогтоож буй бололтой. Арга ч үгүй биз. Хүргэн хүү Г.Дэнзэнгээс нь эхэлсэн төсвийн хөрөнгийг хэдэн арван тэрбумаар нь шамшигдуулсан гэх хэрэгт эцэстээ хамаатан саднаараа холбогдож "хэрэг” бишдээд байгааг олон түмэн мэдэж байгаа. Магадгүй мань хүн одоо жаахан л хазгай гишгэхэд "аавын хаалга” татчихаж мэдэхээр нөхцөл байдалд ороод байгаа нь нууц биш.

Энэ бүхнээс улбаалаад, 26 жилийн түүхтэй, төрийн эрхийг чамгүй олон жил барьсан энэ намын олон мянган гишүүдийн эрх ашгаас илүү "Увс хүн” гэх явцуу эрх ашиг энэ намыг цаашид юунд хөтлөх бол гэж шогшрох хүн цөөнгүй байна.

Г.Сар

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler