|
Видео

Шинэ мэдээ

АН-ын даргын суудлыг "Алтангадас"-ынхан авахаар зэхжээ

АН-ын даргын суудлыг "Алтангадас"-ынхан авахаар зэхжээ

 

Сонгуулиар том ялагдал амссан АН-ын яг одоо үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж байна.

Намын дарга З.Энхболдоосоо хариуцлага нэхэж саяхан Гүйцэтгэх Зөвлөл хуралдаж үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тэгвэл түүний оронд С.Эрдэнэ түр орлон гүйцэтгэхээр болоод байгаа.

Харин АН-ынхан энэ сарын 18-нд намынхаа эрх барих дээд байгууллага болох ҮЗХ-г хуралдуулах зар тараасан. Уг хурлаар сонгуулийн ялагдлын шалтгаан болон намын даргын асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ. Харин үүнээс урьтаж С.Эрдэнийг намын даргад томилох асуудлыг дэмжихгүй байхаар ярилцаж эхэлсэн гэнэ. Тодруулбал, "Алтангадас" фракцийнхан хуучин эрх мэдлээ сэргээхийн тулд намын даргын төлөө хүчтэй өрсөлдөөд эхэлжээ.

Ч.Болд

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler