![]() |
Ц.Анандбазарын хүүг хөнөөсөн этгээдүүдийг дахин шүүнэ
"Сод монгол” группийн захирал Ц.Анандбазарын хүү 17 настай Ц-г хөнөөсөн этгээдүүдийн гомдлыг өнөөдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцэнэ. Хэргийг үйлдсэн Д.Чулуунбаатар, Н.Батням нарын зургаан залуусийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүж, Н.Батнямд цаалын ял оноосон юм. Тэднийг насанд хүрээгүй байхдаа бусдын амь насыг шунахайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар бусдын амь насыг хөнөөсөн гэж ялласан байдаг. Гэвч тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан учир ийнхүү хэргийг дахин хэлэлцэхээр болоод байна. Хэргийг сануулбал, Ц.Анандбазарын хүү Ц нь 2013 оны наймдугаар сарын 7-ны орой Бага тэнгэрийн аманд тав, зургаан залуучуудтай наймаа хийх гэсэн боловч тохиролцолгүй улмаар хамт явсан залуусын нэг нь Ц-гийн цээж болон хэвлийн тус газарт хутгалж, амийг нь хөнөөсөн байдаг.
Г.Лхагваа
