|
Видео

Шинэ мэдээ

С.Бямбацогт: Үндсэн хуульд өөрчлөлт оруулж амжихгүй

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Сонгуулийн хуулийн өөрчлөлттэй холбоотой дагалдах хуулиуд, Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Халх голд чөлөөт бүс байгуулах 75-р тогтоолыг хүчингүй болгох хуулийн төслүүдийн талаар хэлэлцжээ.

УИХ дахь МАН-ын С.Бямбацогт "Сонгууль болохоос зургаан сарын өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэж хуулинд заасан.  Тиймээс энэ оны арванхоёрдугаар сарын 31-ны өдрөөс өмнө ҮХ-д өөрчлөлт оруулна гэсэн үг. Энэ хугацаанд бүхэл бүтэн дөрвөн хуулийг өөрчилж амжих уу гэдэг нь эргэлзээтэй. Ард нийтийн санал асуулгын хуулиа өөрчилж байтал жинхэнэ санал асуулгаа явуулах товыг гаргана. Энэ нь хэзээ явагдах вэ. Ард нийтийн санал асуулгад шаардагдах таван тэрбум төгрөгийг хаанаас гаргах вэ? Өвлийн хүйтэнд санал асуулга явуулах нь хэр зохимжтой вэ гэх мэт олон асуулт байна. Богино хугацаанд явуулбал Үндсэн хуульд ямар шаардлагаар өөрчлөлт оруулах ёстой гэж үзэж байгаа юм. Үндсэн хуулийн өөрчлөлтэй танилцах хугацаа байна уу. Энэ мэт асуудлуудаас болоод Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах, Ард нийтийн санал асуулга явуулахыг МАН-ын бүлэг дэмжихгүй байгаа” гэсэн юм.

Мөн тус бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр "Халх голд чөлөөт бүс байгуулах 75-р тогтоолыг хүчингүй болгох хуулийн төслийн талаар хэлэлцсэн тухай мэдээллээ. Тэрээр  "Энэ асуудлаар МАН-ын бүлэг хэлэлцээд хоёр саналыг гаргалаа. Нэгдүгээрт, Халх голд чөлөөт бүс байгуулах 77-р тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэдэг саналд нэгдсэн. Хоёрдугаарт, Дорнод аймагт Хүнс, хөдөө аж, ахуйн салбараа дэмжих нь зүйтэй. Гэхдээ Чөлөөт бүсийн тухай хуулиар биш илүү боловсронгуй төсөл хөтөлбөрөөр явуулах ёстой гэж шийдвэрлэсэн” гэж хэллээ.

Энэхүү мэдээллийн дараа сэтгүүлчдийн дараах асуултад хариулсан юм.

  • БНХАУ-аас нэг тэрбум ам.долларын зээл авах асуудалд МАН-ын бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?
  • Зээлийн ерөнхий хэлэлцээрийг зөвшилцөхийг байнгын хороогоор дэмжсэн. Зээлийн ерөнхий хэлэлцээр хийгдэнэ. Үүний дараа тусгайлсан хэлэлцээрүүд хийгдэнэ. Энэ үед ямар төслүүдэд зарцуулагдах асуудлыг ярина. Тухайлбал Эгийн голын усан цахилгаан станц нь анх 300 сая ам.долларын төсөвт өртөгтэй байсан. Гэтэл төсөвт өртөг нь нэмэгдэж 800 гаруй сая ам.доллар болж УИХ-д орж ирлээ. Энэ өртөг нь бодитой эсэхийг нухацтай хэлэлцэнэ.
  • Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг УИХ өөрөө хэлэлцээд аль нэг тийш нь шийдэх нь зүйтэй гэж үзэж байна уу?
  • Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай. Гэхдээ сар гаруйн хугацаанд эх болсон хамгийн том хуулиндаа яарч өөрчлөлт оруулж болохгүй.

Ард нийтээсээ асууж байж Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулъя гэвэл дөрвөн хуулийг өөрчлөх шаардлагатай болно. Өөрсдөө дур мэдээд оруулъя гэвэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг ярина.

Д.ЖАРГАЛ

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler