|
Видео

Шинэ мэдээ

Тавантолгой төслийн талаар мэдээлэл сонсчээ

УИХ дахь АН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаан Төрийн ордонд хуралдаж дууслаа.

 Хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаар бүлгийн санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг сонссон байна. Мөн Өрийн удирдлагын тухай хууль болон дэд хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцжээ. Үүний зэрэгцээ Монгол Улсын сайд М.Энхсайхан Тавантолгой төслийн талаар бүлгийн гишүүдэд мэдээлэл хийсэн аж.

Б.Туул

 montsame

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.