| |
Видео
Шинэ мэдээ
О.Магнай хямрал, иргэдийн амьжиргаагаар сонгуулийн шоу хийн тохуурхаж байна
Сонгуулийн сурталчилгаа энэ удаа хэтэрхий эрт эхэлж буйг зарим
улстөрч биеэрээ мэдрvvлж байна. Уулзалтад очуулж, тархийг нь угаахын
тулд утасны нэгжээр урхидсан тохиолдол гарсан. Мэдээж хэн овсгоотой,
бусдыг хэрхэн өөрийнхөө талд элсvvлэх вэ гэдгийг цаг, минут тутамд
бодож, тунгааж байгаа бололтой. Өөрөө ганцаарчлан гvйж очихын оронд янз
бvрийн аян нэртэй асуудлыг өрнvvлж, тvvндээ зориулж багагvй мөнгө зарж
байна.
Хамгийн энгийнээр харахад сонгуулийн сурталчилгаагаа эртнээс эхлvvлсэн нөхөд одоо байгаагаа барчихаад, сонгогдсон хойноо хэд нугалан буцаана гэсэн зорилт тавиа юу гэлтэй. Тиймдээ ч өнөөдөр ард тvмэн ахуйн ядууралд орж, улстөрчдөөс бэлэн зvйл авах хvсэлтэй байгаа сэтгэлгээгээр нь тоглож байна.
Тэдний нэг нь ШӨХТГ-ын дарга асан О.Магнай. Тэрбээр "Дэм дэмэндээ” гэх аяныг өрнvvлж, "Улаан чулуутын хогийн цэгийг хаах” зэрэг санаачилгуудыг дэвшvvлээд байгаа нь сонгуулийн сурталчилгаагаа ил тод явуулж буйг нь илэрхийлж байна. Мань хvн ядарсан хvмvvсээр өрөвдvvлж, тэдний талархалыг хvртээд хэдийнэ сурчихсан. 2008 онд баривчлагдаж, хоригдсоныхоо дараа биеийн байдал нь их хvнд "аав”-ынхаас гарч ирсэн. Тэр vед хичнээн өрөвдөлтэй байдалд орсныг нь Монголын мянга, мянган ээж халаглаж байсан. Харин одоо бол "Улаан чулуутын хогийн цэг”-ийг "оролдож” тухайн хэсэгт амьдардаг иргэдийн талархалыг хvлээхийг хvссэн. Тvvгээр ч зогсохгvй хvйтний ам наашлангуут хөөрхий гэр хорооллын иргэдэд нvvрс тvгээж эхэлсэн нь санал хураалтын ангуучлалыг арай л хэтэрхий ашиглаж байх шиг.
Мэдээж эдийн засаг хямарсан гээд ихэнх аж ахуйн нэгж дампуурч, иргэд олноороо ажилгvй болж байгаа учраас шуудай нvvрс ч болтугай авахыг хvссэн хvн захаас аваад бий. Харин энэ сэдлийг нь ашиглаж, далд санаагаа хэрэгжvvлэх гэж байгаа нь улстөрд дуу хадааж, төрийн албанд даргын суудал эзэлж байсан хvний хувьд увайгvй vйлдэл гэхээс өөр vг ч эвлэхгvй биз. Уг нь хөөрхийг нээрээ л ард тvмэнд хамаг байгаагаа зориулж байна уу гэж бодох гэхээр даанч болсонгvй. Учир нь мань хvн 2008 онд УИХ-ын сонгуульд өдгөө хогийн цэгийг нь хааж, нvvрс тараагаад байгаа Сонгинохайрхан дvvргийнхээ тойрогт нэр дэвшээд, ялалт байгуулж чадаагvй. Тиймээс л даагаа нэхэхээр дэндvv эртнээс иргэдээр тохуурхаж эхлэв бололтой. Гэхдээ УИХ-ын сонгууль болж ард тvмэн саналаа өгөх өдөр ёстой л зай ч байна, лай ч байна гэгчээр нэлээд хэдэн сарын дараа болно. Тэгэхээр иргэд хvйтэнд О.Магнайгийн өгсөн нvvрсээр ганц өдөр гэрээ галлачихаад, дулааны улиралд саналаа хэнд өгөхөө шийдчих ухаантай болчихсон гэдгийг мань хvн тооцохгvй байгаа нь их л хачирхалтай юм. Хагас жил гаруйн дараа "хамраараа газар хатгачихаад” харуусан суух вий дээ, хөөрхий.

Эх сурвалж: