| |
Видео
Шинэ мэдээ
Шинэчлэл нэрийн дор иргэдийн амьдралыг самрахаа болиоч, хотын дарга аа
Шинэчлэл нэрийн дор өнгөн засал хийж, иргэдийн амьдралыг самардаг байдлаа зогсоохыг Баянзүрх дүүргийн иргэд сонгогдсон төлөөллөөрөө дамжуулан хотын дарга Э.Бат-Үүлээс хүсч байна. Улаанбаатар хотын захирагч маш олон тушаал шийдвэр гаргаж, шинэчлэл хийхээр оролдож байгаа ч энэ байгаа онохгүй, иргэдэд улам л тээг саад учруулж байгааг иргэд хэлж байгаа юм. УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнгөрсөн өдрүүдэд Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзаж, 5-6 хорооны иргэдийн сэтгэгдэл, тэдэнд тулгарч буй бэрхшээлийг сонсчээ.
Энэ үеэр иргэд хотын даргад
хандсан хэд хэдэн асуудлыг гишүүнд дайсан бөгөөд Э.Бат-Үүлд уламжилж
өгөхийг хүсчээ. Үүнд сүүлийн үед нийслэлийн хэмжээнд хийж хэрэгжүүлж буй
бүхий л шинэчлэлийн ажил багтсан байх юм. Тухайлбал, иргэдийн зүгээс
СӨХ-ны үйл ажиллагааг сайжруулж шинэ зохион байгуулалтад оруулах,
автобусны маршрутыг хуучин рейсээр нь явуулж өгөх, цахим газар олголтод
ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг мэдээллээр хангаж, бүрэн
хамруулах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авах. Мөн гэр хорооллын
дахин төлөвлөлтийн асуудлаас болж иргэдийн эрх ашиг хөндөгдөж байгаа
талаар зохицуулалтуудаа эргэж харахыг хүссэн байна.
Ийнхүү
иргэдийн дунд хамгийн тулгамдсан асуудал нь хотын даргын гаргасан
захирамжтай холбоотой байгаа учраас гишүүн Ж.Батзандан хэвлэл мэдээллээр
дамжуулан Э.Бат-Үүл даргад энэ байдлыг уламжилж байгаа аж.Түүнчлэн
УИХ-ын өргөдлийн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж Улаанбаатар
хотын дахин төлөвлөлтийн асуудалд шалгалт оруулсан бөгөөд дахин
төлөвлөлт, хотыг шинэчлэн зохион байгуулах асуудлаар УИХ-аас хууль
гаргасан.
Энэ явцад иргэдийн олонхи нь дахин
төлөвлөлтийг дэмжиж байгаа ч үүнтэй холбоотой иргэдийн болон дахин
төлөвлөлтийг хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгжийн эрх ашгийг хөндсөн
маргаантай хэд хэдэн асуудал байгаа аж. Дээрээс нь эдийн засгийн
хүндрэлтэй цаг үед дахин төлөвлөлтөд орсон аж ахуйн нэгжүүд үндсэндээ
дампуурлын ирмэгт хүрчихээд байгааг тэрбээр дуулгалаа.
Учир
нь газар чөлөөлөх хүрээнд аж ахуйн нэгжүүд олон тэрбум төгрөг
гаргаснаас гадна иргэдийг түрээсийн болон түр амьдрах байранд байлгахад
зориулж аж ахуйн нэгжүүд олон тэрбум төгрөг зарцуулж байгаа юм байна.
Энэ мэтээр өдөр бүр УИХ-д хотын дахин төлөвлөлттэй холбоотой гомдол ирж
байгаа аж. Тиймээс дахин төлөвлөлтийн бодлогоо эргэн харахгүй бол
Улаанбаатарт хийж байгаа төлөвлөлтийн асуудлаас болж аж ахуйн нэгжүүд
дампуурч, олон мянган иргэн орон байрандаа орж чадахгүй, гэр оронгүй,
эдийн засгийн хямралд орж, амьдрал нь хүндэрч байгааг Э.Бат-Үүл даргад
дуулгая гэлээ. Энэ хүсэлт бол ганцхан миний хүсэлт биш, Улаанбаатар
хотод амьдарч байгаа иргэдийн хүсэлт юм шүү гэдгийг уламжилж хэлье
хэмээн тодотгосон.
Иргэдийн зүгээс тавьж байгаа
хоёр дахь том асуудал нь СӨХ. Иргэд өдөр бүр л "СӨХ-ны дээд зөвлөл гэж
иргэдээс мөнгө татдаг байгууллагыг татан буулгаж өгөөч ээ гэсэн хүсэлт
ирүүлж байгаа гэнэ. Тэд "СӨХ нэртэй мөлжлөгийн байгууллагыг өөрчлөн
шинэчилж өгөөч” хэмээн удаа дараа хүсэлт ирүүлж байгаа юм байна. Харин
иргэдийн тавьж байгаа гурав дахь асуудал нь автобусны шугам
шинэчилсэнтэй холбоотой асуудал иргэдийг хамгийн ихээр бухимдуулж байна.
Богино
рейс бий болгосноор нэг автобусаар явдаг байсан бол гурван автобус
дамжиж улмаар ажлаасаа хоцрох, автобусныхаа мөнгийг төлж дийлэхгүй
болоход хүрч байна гэж иргэд гомдол мэдүүлжээ. Дөрөв дэх нь цахим газар
олголтод ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамрагдаж
чадахгүй байгаа. Тиймээс цахим газар олголтын системээ шинэчилж, бүх
иргэнийг хамруулах боломжийг ол- гох хэрэгтэйг ч иргэд хэлжээ. Үнэхээр ч
Баянзүрх дүүргийнхний хэлж буй энэ санал бол дан ганц нэг дүүргийнхний
асуудал биш нийслэлчүүдийн асуудал болчихоод байгаа.
Тиймээс
шинэчлэл нэриин дор ниислэлиин ард иргэдийн амьдралын хэмнэлд битгий
саад учруулаач, алдаагаа хурдан засч, залруулаач гэдгийг иргэд хотын
даргаас сонгосон гишүүнээрээ дамжуулан хүслээ. Харин улс төртэй
холбоотой нэг асуудал нь энэ намрын чуулганаар Үндсэн хуулийн шинэчлэл,
улс төрийн намын шинэчлэл, сонгуулийн хуулийг шинэчлэхийг иргэд хүсч
байна. Ялангуяа жагсаалтаар, намын нэрээр УИХ-д гардаг байдлыг зогсоохыг
тэд мөн хүсч байна. Тиймээс энэ намрын чуулганы хэлэлцэх асуудлын
жагсаалтад Үндсэн хуулийн нэмэлт өөрлөлтийг, Улс төрийн намын тухай
болон Сонгуулийн тухай хуулийг оруулж өгөөч гэж улстөрчдөөс, төрийн
өндөрлөгүүдээс төдийгүй УИХ-ын даргаас хүссэн байна.
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн” сонин