|
Видео

Шинэ мэдээ

Тэрбумын зээлийн талаар гишүүд мэдээлэлгүй байна

 

Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт Импорт банкнаас 20 жилийн хугацаатай нэг тэрбум ам.долларын зээл авах эсэх тухай асуудлыг өнөөдрийн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх байсан ч тус асуудлыг хойшлууллаа. Учир нь Ц.Нямдорж, А.Тлейхан гээд байнгын хорооны цөөнгүй гишүүдийн зүгээс энэхүү асуудлын талаар судлаж амжаагүй байгаа тул хэлэлцэх боломжгүй гэх саналыг гаргаснаар ийнхүү хойшлуулсан юм.

Жилийн хоёр хувийн хүүтэй эхний долоон жилд зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх энэхүү зээлийг нэг тэрбум ам. долларын зээлээс 703 сая орчим ам.долларыг нь Эгийн голын төсөлд зарцуулж, манай улсын талаас 15 хувийг гарган энэхүү хувьд Эгийн голын төслийн бэлтгэл ажил, дэд бүтцийн концессоор гүйцэтгэж байгаа 90 орчим сая ам.долларын ажил багтаж буй юм.

Д.ЖАРГАЛ

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler