|
Видео

Шинэ мэдээ

Хар чавга идэнгээ турцгаая

 

1. Хамгийн энгийн жор – 8 ширхэг хар чавгыг жижиглэж 1 стакан тослог багатай тарагтай /йогурт биш энгийн тараг/ холиод оройн хоолны оронд иднэ. Бусад үед нь өөрийн хүссэнээр хооллоорой, мэдээж тослог юмуу чихэр ихтэй зүйл идэх хэрэгггүй. Энэ жор нь туулгаж, шээс хөөх үйлчилгээ үзүүлдэг тул өглөө юмуу өдрийн хоолонд хэрэглэж болохгүй.

2. Хэрэв тарагнаас уйдаж байвал 150 гр аарцыг 6-8 ширхэг хар чавгатай хольж идэж болно. Унтахаасаа 3 цагийн өмнө энэ хоолыг идэх ба гэдэсний таталт хийх, алхах зэрэг биеийн хөдөлгөөнтэй хослуулбал үр дүнтэй. Энэ арга нь ерөнхийдөө уураглаг хоолны дэглэм барих үеийн хоолны боловсруулалтыг дэмжиж өгдөг давуу талтай боловч удаан хугацаагаар байнга хэрэглэх хэрэггүй. Гэдэс татаж цанхайх, шингэн алдах гэдэсний хямралыг намжаах, биед хэрэгтэй амин дэм, эрдэс бодисын алдагдлаас сэргийлэх үйлчилгээтэй.

3. Гуравдахь арга бол сонгодог цэвэрлэгээний арга байгаа. 100 гр хар чавга болон 100 гр чангаанзыг махны машинаар машиндана. Бэлдмэл дээр 2 хоолны халбага сенна өвсний хатаамал болон 50 гр маалингын үрийг хийнэ. Эдгээрийг холиод дээрээс нь 1-2 цайны халбага зөгийн бал нэмж болно. Бэлдмэлээ тагтай шилэн саванд хийгээд хөргөгчинд хадгална. Ингээд өглөөний хоолны өмнө 1 цайны халбага, оройн хоолны дараа 1 цайны халбагыг ууж хэрэглээрэй. Энэ нь хүчтэй туулгах үйлчилгээтэй тул хэрэв элэг цөсний ямар нэг эмгэгтэй бол хэрэглэж болохгүй.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler